Ө. СОНОР

Түүнийг  хүмүүс  “Ко­матцу”-гийн гэдгээр нь илүү мэддэг. Харин  одоо бол Хүн  амын  хөгжил, нийгмийн  хамгааллын  дэд сайдын  албан ту­шаалтай гэдгээр зарим  нэг  нь таних болсон  байх. Дэд сайд Э.Тамирын  намтар нь товчхондуу. Улаанбаатарын унаган  тэрээр 10 жилийн бо­ловсрол  эзэмшсэнийхээ  дараа нэг хэсэг Чехэд  сурсан  байна. Харин  хо­жим, “Орхон” их  сургууль болоод Удирдлагын  ака­демийг  дүүргэжээ. Өөрийн мэргэжлээ  тэрээр төрийн удирдлагын мене­жер, багш гэж яамныхаа  албан ёсны цахим  хуудсан  дээрх  намтартаа бичсэн байна. Э.Тамир  дэд  сай­даас гадна Нийслэлийн Иргэ­дийн  төлөөлөгчдийн хур­лын тэргүүлэгч, төлөө­лөгч “Комит сервис” ком­па­нийн Ерөнхий  захирал, Японы  “Коматцу” корпо­рацийн Улаанбаатар дахь  төлөөлөгчийн газрын ерөн­хий  менежер бас “Женко” компанийн сал­барын дарга гээд л нэлээд хэдэн албан тушаалыг  зэрэг хашдаг  байна.

Түүнийг ер нь хүмүүс  бизнесмэн л гэх юм  билээ. Анх  1997 онд  манай улсад  нарны бүтэн хиртэлт  ажиглагдах  үеэр ирсэн япончуудтай  та­нилц­санаар “Коматцу”-гийнх нь  бизнес эхэлсэн гэж  өөрөө ярьсан  байдаг юм. Уул  уурхайн  хүнд машин, механизмын худалдаа, түрээс ирээ­дүйд  ашигтай  бизнес болох юм гэдгийг ажиглаж чад­санаараа тэрээр  хожсон  байх. Анх  бүх ажлаа ганцаараа хийж  байсан тэрээр одоо  150 ажилтантай ком­панийн эзэн  болсон  ажээ. Нө­гөөтэйгүүр  өөрийнх нь  сонирхол дээрх  салбарт амжилттай  явахад нь  түл­хэц  болсон байх. Багаасаа  авто техникт  сонирхолтой байсан учир автомашины  уралдаануудад байнга  оролцож  спортын  мастер  цол  хүртэж  байжээ. Энэ тухайгаа  “Авто  спортоос  авч үзээгүй шагнал надад  байхгүй” гэж  онгирсон  байдаг юм.

2008 оноос  хойш   улс төр идэвх­тэй хөөсөн  тэрээр  АН-ын гишүүн, “Нэг ардчилал” клубын санаачлагчдын нэг гэд­гээрээ бахархдаг гэсэн. 2008-2012 онд  Хан-Уул  дүүргийн ИТХ, одоо нийс­лэлд  төлөөлөгчөөр  сууж  байгаа. Дэд сайдын  албан тушаалд очиход  мэдээж АН-ын  ялалт, “Нэг ард­чилал” клубынхны түлхэц хэрэг  болсон  байх. АН –ын хэсэг  залуусын  бай­гуулсан  “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр нарын нэлээд хэд нь сайд, бусад нь дээгүүр  албан тушаалд очсон  байдаг юм.

“Таны туйлын  зорилго юу вэ” гэж  өнгөрсөн ИТХ-ын сонгуулийн  өмнөх  сурталчилгааны  үеэр нэгэн  сэтгүүлч  асуужээ.  Үүнд “Хүмүүсийг ажлын байр­тай, орлоготой болгох  явдал. Биеэ  засаад  гэрээ  зас. Гэрээ засаад төрөө  зас” гэсэн Монгол  ардын цэцэн  үг  байдаг. Би  эцэг эх, багш сурган хүмүү­жүүлэгч, ард түмнийхээ  тусламжтайгаар, хөдөл­мөрөөр биеэ зассан. Дараа нь  бизнес эрхэлж санхүү­гийн эрх чөлөөнд  хүрэх  замаар гэрээ  заслаа. Одоо надад  эх орон, ард түм­нийхээ төлөө зүтгэх л  үлдэж байна” хэмээн хариулсан  байна. Хэ­дийгээр  тухайн  үед  хү­мүүсийг  ажилтай болгох  тухай ярьж байсан ч, ажилтай  болгох бус ха­ламжлах үүрэгтэй яаманд тэрээр удирдах  албанд  томилогдон  ажиллаж  бай­на.  Та  яагаад энэ  яамны дэд сайд  болов, ийм  ажил  мэдэх үү гэх     шалгуурт  Э.Тамир “Ма­най  ажил­чид  чинь амьдралын болж, бүтэхгүй зүйлээ яриад л өргөдөл  бариад ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ  ажлыг би  хийж чадна”гэж хариу  өгчээ. 

Тэгэхээр Э.Тамир  мөн­гө олдог ажлаасаа шууд мөнгө зарцуулж иргэ­дийг  халамжлах  ажилд  очсон  болж  таарч байна. Мэдээж халамжийн бод­лого хэрэгжүүлэх, бизнес хийх хоёр огт өөр зүйл. Тэрээр хүүхдийн  мөнгийг олгох  үйл  явцыг хөнгөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөгжилд анхаа­рах гэх мэтээс ажлаа  эхэлсэн  гэж онцол­сон  байна лээ. Монгол  Улсын  нийт  хүн  амын  халамж, хөгжил  хэрэгтэй  байгаад  нь таарсан  бод­лого  хэрэгжүүлнэ  гэдэг зүгээр  нэг, компани  удир­дахаас хамаагүй хэцүү ажил юм.  Э.Тамир сайд С.Эрдэнэ­тэйгээ  хамтран  энэ ажлыг  ямар  дүнтэй гүйцэтгэх бол?