Б.ЗАЯА

 ШӨХТГ-аас “Миний дэлгүүр” сүлжээний гурван салбарыг хаажээ. Энэ талаар тус газрын хуулийн мэргэжилтэн С.Цогтгэрэлээс тодрууллаа.

-ШӨХТГ-аас “Миний дэлгүүр”-ийн салбаруудыг хаасан байна. Энэ талаар тодруулаач?

-Манайд сүлжээ дэл­гүүрүүдийн талаар өргөдөл гомдол олон ирэх болсон.  Тиймээс агентлагийн дар­гын удирдамжаар нийс­лэлд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ дэлгүүрүүдийг шалгасан юм. Шалгалтын дараа “Сон­гинохангай” ком­панийн “Миний дэлгүүр” сүлжээний гурван сал­барын үйл ажиллагааг түр зогсоолоо. Тодруулбал, Жуков, Дамбадаржаа, Од кино театрын ойролцоо байрлах 102, 105, 124 дүгээр салбар юм.

-Тухайн салбаруудад ямар зөрчил илэрсэн юм бэ. Хэд хоногийн хуга­цаатай хаав?

-Тухайлбал, 102 дугаар салбарын 20 нэр төрлийн 38 ширхэг бараа, бүтээг­дэхүүнийг түүвэрчлэн шал­гахад шошгод тавиг­дах шаардлага хангаагүй импортын шүүс, гүзээлз­гэнэ, жимсний чанамал, хүүхдийн жигнэмэг, зө­гийн бал, вандуй, шин­жилгээний бичиг, улсын байцаагчийн дүгнэлт, га­рал үүслийн бичиггүй бор элсэн чихэр, хатаасан халуун чинжүү байсан. Мөн хад­галах хугацаа дууссан үхэр, гахайн мах, би­түүмжлэл алдагдсан алаг салад, ногооны холимог ассорти зэрэг бүтээг­дэхүүнийг худалдаалж байсан. Хэ­рэг­лэгчдэд зориулсан хяналтын жингүй, батал­гаажилтын хугацаа дуус­сан агуулахын байр зэрэг стандартын шаардлага хангаагүй нийтлэг зөрчил илэрсэн. Тиймээс өнөөд­рөөс /өчигдөр/ долоо хоногийн хугацаатай түр хаалаа. Энэ хугацаанд гаргасан зөрчлүүдээ арил­гаж манайд мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой.

-“Миний дэлгүүр” сүл­жээнээс бусад сүлжээ дэлгүүрийг шалгасан гэ­сэн. Зөрчил илэрсэн үү?

-Шалгалтад “Сон­гинохангай” компанийн “Миний дэлгүүр”, “Алтан жолоо” компанийн “Сан­сар”, “Номин” холдин­гийн “Номин” зэрэг сүл­жээ дэлгүүрийг хамруул­сан. Тус дэлгүүрүүдэд үйл ажиллагааг нь хаах хэм­жээний зөрчил, дутагдал илрээгүй. Нийтлэг зөрчил илэрсэн учраас улсын бай­цаагчийн албан шаард­лага өгч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөн­гөөр торголоо.