Хэд хэдэн хэрэглэгч шоколаднаас хуванцар хэлтэрхий гарч ирлээ хэмээн гомдоллосны дараа Nestle компани KitKat шоколадаа зах зээлээс эргүүлэн татжээ. Британийн супермар­кетуудаас ихээхэн хэмжээний бүтээгдэхүүнээ эргүүлэн татаад байна. Мөн Герман, Швейцарь, Австри, Сингапур, Канад, Мальт, Филиппин дахь зах зээлээс KitKat шоколадыг буцааж татжээ. Компанийн удирдлага энэхүү таагүй явдлын төлөө хэрэглэгчдээсээ уучлал хүсчээ. KitKat шоколад нь Nestle-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг юм. Дэлхий даяар секунд тутамд 150 KitKat хэрэглэгддэг ажээ.