М.ГАН

Манай сонин Засгийн газрын тусгай сангуудын талаар нийтлэл бэлдэж өнгөрсөн долоо хоногт “Хөндөх сэдэв” булангаар хүргэсэн билээ. Одоогоор Засгийн газрын 30 тусгай сан байдаг бөгөөд голдуу улсын төсөв, гадаад улс орнуудын буцалтгүй тус­ламж, иргэн, аж ахуйн нэгжийн хандив дэмж­лэгийг сангуудад байр­шуул­даг байна. Бид сан­гуудын данс хэдэн төг­рөгтэй, түүнийгээ хэзээ юунд зарцуулсан талаар сурвалжилж, сан тус бү­рээр нь ил гаргаж олон нийтэд мэдээлэхээр бол­сон.

Манай нийтлэлийн дараа буюу Засгийн газар өнгөрсөн баасан гаригт хуралдаж тусгай сангуу­дын талаар хэлэлцжээ. Хуралдаанаар “Засгийн газрын тусгай сангуудын тухай танилцуулга”-ыг хэлэлцэж, тусгай сан­гуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажил­лагааны давхардлыг арил­гах, сангуудын хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй бол­гох талаар санал боловс­руулах ажлын хэсэг бай­гуул­жээ. Мөн Засгийн газрын тусгай сангуудын тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгын төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан байна.

Манай сонин Засгийн газрын тусгай сангуудын талаар нэгбүрчлэн мэ­дээлэл бэлтгэж үргэлж­лүүлэн хөндөх болно.