М.ГАН

 

УИХ-ын гишүүд он­гоц­ноос онгоц дамжин нисч явна. Зарим нь Евро­пын орноор зугаалчихаад буцахдаа Улаанбаатарын дээгүүр нисч, Бээжинд газардана. Тэндээсээ шууд онгоц сэлгэн Азийн орон руу зорьдог бололтой. Намрын чуулган завсарл­аснаас хойш тойрогтой гишүүд нь ганц, хоёр удаа хөдөө ажилласан бол той­рог гэх юмгүй намын нэрээр сонгогдсон нь гишүүд хийх ажилгүй, тив алгасан амарч, зугаалж, алжаал ядаргаагаа тайлж яваа нь энэ биз.

Өчигдрийн байдлаар УИХ-ын 74 гишүүнээс 21 нь (УИХ-ын даргатай нийлээд) гадаадад ажил­лаж, зарим нь амарч явна.  УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канадад айлчилж байгаа гэнэ. Түүнийг хэ­дэн гишүүн дагалджээ. Мөн УИХ болон хүлээн авагч талын урилга зал­лагаар хоёр, гурваараа явцгаасан байна. Долоон гишүүн чөлөө авч хувийн зардлаараа гадаадыг зорь­жээ. Харин Н.Ном­той­баяр, Х.Болорчулуун  хоёр тойрогтоо буюу Дорнод аймагт ажиллаж яваа юм байх.

 Татвар төлөгч таны мөнгөөр гадаадад ажил­лангаа амарч, зугаалж, тансаглаж яваа гишүү­дийн нэрсийг доорх хүс­нэгтээс харж, таны сон­госон түшээ хаана явааг олж мэдээрэй. УИХ-ын гишүүдийг улсын төсвийн мөнгөөр гадаадад аялж, амраахгүй, аль болох мөнгө хэмнэнэ гэж Их хурлын дарга, Ерөнхий сайд төсөв батлахдаа хэ­дэнтээ хэлсэндэг. Тэдний шүлс нь ч хатаагүй байхад ийн олноор гадаадад явна.

Ойрын хэдэн өдөр Төрийн ордонд Г.Баяр­сайхан, М.Зоригт, Б.Га­рам­гайбаатар, Ц.Баяр­сайхан, С.Дэмбэрэл, Р.Бур­маа, Ж.Батсуурь, А.Бакей, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Л.Цог на­рын гишүүд ажиллаж, хав­рын чуулганы бэлтгэл ажлаа базааж зочин гий­чид хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлэг өр­нүүлж байгаа юм. Хоёр­хон долоо хоногийн дараа хаврын ээлжит чуулган эхэлнэ. Эрхэм гишүүдийн амралт дуусч эх орондоо газардахыг хүлээе дээ.