Ч.ОЛДОХ 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Ямар асуудлууд хэлэлцэж буй талаар ШШГЕГ-ын Захиргаа  удирдлагын газрын дарга, хурандаа Б.Сэр-Одоос тодрууллаа.

 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлө­гөөнөөр ямар асуудлууд хэлэлцэж байна?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШШГЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны  зөвлөгөөн-сургалтыг  энэ сарын 18-23-нд  зохион байгуулахаар  төлөвлөж хөтөлбөрийн дагуу  эхлүүл­лээ. Зөвлөгөөнөөр Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2013 онд дэвшүүлсэн зорилт, тө­лөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэн биелүүлэх  талаар зохион байгуулсан ажил, түүний үр дүнг хэлэлцэж байна. Мөн энэ онд  хууль зүйн салбарт дэвшүүлсэн бодлого, шинэчлэлийг хэрэгжүү­лэх талаар төв, орон нутгийн удирдах ажилтнуудтай санал солилцон арга замаа тодор­хойлж, үүрэг чиглэл өгч байгаагаараа ач хол­бог­долтой.

-Танай байгууллага энэ онд ямар зорилт дэвшүүл­сэн бэ?

-ШШГЕГ-ын  хэм­жээнд 2013 оныг байгуул­лагын “Үндсэн чиг үүр­гийн хэрэгжилт, гүйцэт­гэлийн хяналт шалгалтыг сайжруулах жил” болгон зарласан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  эдийн засаг, нийгмийг 2013 онд хөг­жүүлэх үндсэн  чиглэл, мөн хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод шүүхийн шийдвэр гүйцэт­гэх байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах асууд­лаар тусгагдсан зорилтыг ихээхэн анхаарч байна.  Түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг бат­лах, биелэлтийг хангуулах арга замаа тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөн ач холбогдолтой гэж үзсэн. 

-Хөдөө орон нутгийн байгууллагууд бүгд хам­рагдсан уу?

-Төв, хөдөө орон нут­гийн  48 салбар нэгж, төв, удирдах газраас нийт 70 хүний бүрэл­дэхүүнтэй удирдах ажилт­ны зөв­лөгөөн явуулж байна.

-Зөвлөгөөн хийж бай­гаа өдрүүд нэлээд онцлог цаг үед тохиож байх шиг байна?

-Зөвлөгөөний нээлт Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчний  байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой, Монгол цэргийн баяр тохиосон. Мөн түүнчлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид Судан улсад энхийг сахиулах, сэргээн босгох үйлсэд оролцсон. Тэд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо эргэж ирсэн баярт мөчтэй давхцаж байгаа юм. Мөн ШШГЕГ-ын удирдлагууд өөрчлөгдөөд таван сар болж байна. Энэ хугацаанд ШШГЕГ-ын хэмжээнд мөрдөгдөж буй тушаал, шийдвэр, хууль журам, мөн 2013 онд эрхзүйн шинэтгэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэлээд бодитой ажил хийсэн. Зөвлөгөө­нөөр төв, орон нутгийн удирдах ажилтнуудыг цуглуулж, тэдэнд үүрэг  чиглэл өгч, удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Ажлын хэ­рэг­жилт, тай­ланг танил­цуулах ажил мөн энэ зөв­лө­гөөнтэй давхцаж байна.

-Сургалтад Сангийн яам хамтарсан гэсэн. Төсвийн талаар сургалт явуулах юм уу?

-Зөвлөгөөн таван өдөр болно. Эхний гурван өдөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн ажилт­нуудын мэдлэг, мэргэш­лийн талаар сургалт явуул­на. Сүүлийн өдрүү­дэд 2013 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, төсвийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах, төсвийн ил тод нээлттэй чиглэлээр сур­галт семи­нарыг Сангийн яамтай хамтарч зохион байгуулах юм.