Оренбургийн өнчин хүүхдийн асрамжийн газарт байхдаа “Белые розы” дууг дуулан хүүхэд, залуусын шүтээн болж явсан Оросын алдарт дуучин Юрий Шатунов саяхан бүл нэмж охинтой болжээ. Юра, Светлана хоёр Дэннис хэмээх долоон настай хүүтэй билээ. Светлана Мюнхен хотын эмнэлэгт амаржиж 4.2 кг, 54 см охин төрүүлэхэд Ю.Шатунов хажууд нь байсан аж. “ОК” сэтгүүлийнхэн нэрт дуучинтай утсаар холбогдож баярт мэдээг нь хуваалцжээ. Эдүгээ 40 настай Шатунов гэр бүлийн хамтаар Германы Мюнхен, Оросын Сочи хотод ээлжлэн амьдарч байна.
-Добрый день, Юрий!
-Добрый, добрый. Энэ үнэхээр добрый (сайн сайхан) өдөр байна.
-Сэтгэгдэл ямар байна даа?
-Илэрхийлэхэд хэцүү байна. Надаас гарч буй сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй байна, тэгээд л гүйцээ. Мэдээж их баярлаж байна. Охинтой болохыг их хүлээж байлаа. Охинтой ч боллоо, энэ баярт хязгаар алга.
-Та эхнэрээ амаржихад хажууд нь байсан уу?
-Тийм ээ.
-Жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Юу ярих вэ? Хүндрэлгүй амаржлаа. Би бага ч болтугай тусалж, гэргийгээ тайвшруулж, зоригжуулж байлаа. Сайн эмч, сувилагч нар байхад аав нь өөр юу хийж чадах билээ дээ.
-Дуу дуулж болох байсан юм биш үү?
-Үгүй ээ, үгүй. Миний дуу эмч нарт саад болох вий гэж бодоод больсон. Охин маань 2013 оны гуравдугаар сарын 13 гэсэн их гоё өдөр аав, ээждээ ирлээ.