Туркийн курдуудын тэргүүлэх намын төлөөлөгчид өчигдөр Курдистаны Ажилчны намын (KAH) лидер, хоригдол Абдула Ожалантай хэлэлцээ хийжээ. КАН гуравдугаар сарын 21-нд Туркийн Засгийн газрын армитай албан ёсоор эвлэрэл зарлана хэмээн Ожалан мэдэгджээ.
1979 онд байгуулагдсан КАН зэвсэгт замаар Курдистаны тусгаар улс байгуулахын төлөө тэмцсээр иржээ. 1980 онд Туркийн Засгийн газар КАН-ыг хууль бус хэмээн зарласан юм. Иракийн хойд нутгаар голдуу амьдардаг КАН-ын дайчид үе үе Туркийн газар нутаг руу нэвтэрч халдлага үйлдсээр байна.