Ц.БАЯР

 Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутолгойн хувь ний­лүү­лэгч­дийн хурал завсар­ла­сан уу. Ямар асуудлыг хэ­лэлцэж байна вэ?

-Хувь нийлүүлэгч­дийн хурал завсарлаагүй, үр­гэлжилж байгаа. Хоёр тал Оюутолгой төслийг дэмжих, тухайлбал бүтээн бай­гуу­лалт, үйлдвэрлэлийн аж­лыг хугацаанд нь эх­лүү­лэх  урьдын адил хамтарч ажиллахаар болсон. Өнгөрсөн сарын 6-ны хур­лаар хоёр тал нийт 20 ор­чим асуудлыг хэлэл­цэ­хээр санал гаргасан. Үүнээс наймыг нь  маргааш /өнөөдөр/ ТУЗ-ийн хур­лаар шийдвэрлүүлэх чиг­лэл өгсөн. Дараагийн хурлаар анхны хө­рөн­гө оруулалтын зардал их хэмжээгээр өссөн асууд­лыг нэг тийш нь шийдэх болно.

-Анхны хөрөнгө оруу­лал­тын хэмжээ нэмэгдсэн тухайд юу хэлэх вэ?

-Энэ хугацаанд хувь нийлүүлэгчдийн хуралд бэлдэх ажлын хэсэг хууль, гэрээ, ТЭЗҮ-д заасан анх­ны хөрөнгө оруулалтын хэмжээ 40 гаруй хувь буюу хоёр тэрбум гаруй ам.дол­лараар нэмэгдсэн шалт­гаа­ныг тодруулах юм. Уг нь энэ асуудлыг одоо ярьж суух биш, уг зардал төсөв­лөс­нөөсөө өсөх гэж байгаа шалтгааны талаар Оюу­тол­гой компанийн гүйцэт­гэх удирдлага нь ТУЗ-д тавьж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байсан.