Токио хотын Ясукуни сүмийн интоорын мод цэцэглэснээр Японы нийслэл дахь сакура цэцгийн улирал эхэллээ. Тус улсын цаг агаарын албанаас мэдээлж буйгаар, Токиод ийм эрт сакура цэцэглэж байгаагүй аж. Ясукуни сүмийн таван мод аль хэдийнэ цэцэглээд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 15, уржнан жилтэй харьцуулахад 10 хоногийн өмнө интоорын мод цэцэглэжээ. Сакура долоо хоног цэцэглээд цэцэг нь унадаг аж. Япон иргэд энэ үеэр олдох цорын ганц амралтын өдрөө сакура цэцэгст “мансуурч” интоорын модон доор суун цэнгэлдэж өнгөрөөхийг эрмэлздэг юм.