Монгол цэргийн өд­рийг тохиолдуулан Ерөн­хийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэг­дорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болд­баатарт Хошууч генерал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цаг­даагийн хурандаа Б.Би­лэгт, Хил хамгаалах ерөн­хий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Ш.Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээлээ.

Шинээр цол хүртсэн генералууд хошууч гене­рал, бригадын генера­лын мөрдэсээ зүүсний дараа Ерөнхийлөгч, Зэв­сэгт хүчний ерөнхий ко­мандлагч Ц.Элбэгдоржид рапорт өргөв. Энэ үеэр Ц.Элбэгдорж “Өнөөдрийн Монгол цэргийн өдрийн гол арга хэмжээг Соёлын төв өргөөнд энхийг сахиулагчидтайгаа хамт хийлээ. Цэргийн баяр гэдэг бол зөвхөн Зэвсэгт хүчин, армийн баяр биш. Манай цагдаагийн бай­гуул­лага, онцгой байдлын салбар, тагнуул, хилийн цэрэг, үндэсний аюулгүй байдлыг хангахад оролц­дог бүх л байгууллагын тангараг өргөсөн хүмүүс болон тэнд ажилладаг эн­гийн ажилчид, ар гэ­рийнх­­ний баяр юм. Монгол цэргийн баяр гэ­дэг бол монгол төрийн түүхтэй салшгүй хол­боо­той. Монгол цэргийн түүх бол төрийн түүх. Цэр­гээрээ дамжуулж Монго­лын төр хүчтэй байж, хууль нь хэрэгжиж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн сайхан уламжлал­тай.

Өнөөдөр цэргийн бая­рын өдөр бригадын генерал З.Болдбаатар БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томи­логдон хошууч генерал боллоо. Ажил үүргээ сайн гүйцэт­гэж, сайн хий­гээ­рэй. Ху­ран­даа Б.Билэгт бригадын генерал боллоо. Монголын цагдаагийн алба маш чухал газар. Энэ алба улсынхаа хуулийг хэрэгжүүлж, ний­гэмд шударга ёс бэхжүү­лэхэд чухал үүрэг гүйцэт­гэдэг. Энэ үйл хэрэгт сайн зүтгэж, ажил үүргээ сайн биелүүлээрэй. Бригадын генерал Ш.Лхачинжав саяхан Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдсон. Хилийн байгууллагад олон жил, бүх шатанд нь ажилласан хүн. Хилийн цэргийн ажил, алба сайн явж байгаа гэж ойлгож байгаа. Улам сайжруулах хэрэг­тэй. Хилийн цэрэг улс орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ цаашид улам идэвхтэй сайн бие­лүү­лэхийг үүрэг болгож бай­на” гэлээ. Шинэхэн гене­ралууд Монгол Улсынхаа төлөө зүтгэхээ илэрхийлс­нээр үйл ажиллагаа өндөрлөлөө.