- Эх оронч  түшээд тодорлоо –

Л.ХЭРЛЭН

Эх орон, тусгаар тогт­нол, газар шорооныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, энэ байр, суурьтаа бат зогсч ирсэн  төрийн түшээдийг   “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз жил болгон олон нийтийн саналаар тод­руулан өргөмжилдөг би­лээ. 2011-2012 онд эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, бай­галийн баялгийн зөв ху­ваа­рилалт, түүнтэй хол­боо­той хуу­лийн төсөл, аж­лын хэсэгт ажилласан, ард олныхоо итгэлийг алдал­гүй үзэл бодлоо илэр­хийлж, байр сууриа хам­гаалж ирсэн эрх­мүүдийг Шударга өр­сөл­дөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын дарга О.Магнай, УИХ-ын ги­шүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар тэр­гүүл­сэн байна. Эх оронч тү­шээдийн өргөмж­лөлийг өчигдөр буюу Мон­гол цэр­гийн баярын өд­рөөр гардууллаа.

Олон нийтийн санал асуулгаар “Эх оронч тү­шээ”-гээр өргөмж­лөгд­сөн эрх­мүүдэд “Зууны мэдээ” сонин, “TV-9” телевизийн удирд­­лага, хамт олны төлөө­лөл шагналыг нь гар­дуулсан юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаадаас хараахан ирээгүй байгаа учраас өргөмжлөлийг ирэхээр нь гардуулах юм байна. О.Магнай, Ж.Сүхбаатар нарын  сэтгэгдлийг  сонирхлоо.

 

-”Эх оронч төрийн түшээ”-гээр шалгарлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Мэдээж сэтгэл өндөр байна. Олон хүний итгэ­лийг даана гэдэг шагна­лаасаа илүү хүнд зүйл гэж ойлгодог. Өөрөөсөө шалт­гаалах олон зүйлийг хийж ажиллана.

-Эх оронч гэдэг то­дорхойлолтод юу юу багтдаг юм бол?

-Миний ойлголтоор энэ эх орныг гэж сэтгэл нь өвддөг хүн болгоныг эх оронч гэж хэлмээр санаг­даж байна. Мэдээж зарим нэгэнд нь боломж бай­даггүй байх. Гэхдээ бо­ломж олдсон, тодорхой олны итгэлийг авсан хү­мүүс энэ боломжийг ашиглаж ард түмэн, эх орны төлөө шалтгаалах бүх зүйлээ хийх ёстой гэж ойлгодог.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газ­раас иргэдийн сонирхолд нийцсэн, иргэдийн эрх ашгийг хамгаалсан олон зүйлийг хийж хэрэгжүүл­сэн. Цаашид төлөвлөсөн ажлуудаасаа дурьдвал ямар ажлууд хийх гэж байна?

-Олон ажил хийхээр төлөвлөсөн. Миний онц­лог, зарчим бол ажлыг болсны дараа яривал зү­гээр байдаг юм болов уу гэж боддог. 

 

Ж.Сүхбаатар: МОНГОЛ ЦЭРГИЙН, ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯВАА ХҮН БҮХЭН ЭХ ОРОНЧ

-Баяр хүргэе. 2008-2012 онд төрийн түшээгээр ажиллахдаа эх орон, ард түмнийхээ  төлөө олон зүйлд байр сууриа илэр­хийлж, тэдний эрх ашгийг хамгаалсан хуулийн төс­лүү­дэд ажиллаж ирсэн гэсэн шалгуураар олон нийтийн зүгээс танд сана­лаа ирүүлж Эх орончоор өргөмжилсөн байна?

-Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Энэ өдөр  Монголын төлөө амь нас, сэтгэл зүрхээ зориу­лахаар тангараг өргөсөн хүмүүсийн баяр. Мэдээж эх орончид гээд ярихаар тэдний тэргүүн эгнээнд Монгол цэргүүд явж ирсэн зуун зууны уламжлалтай. Миний хувьд монгол тө­рийн түшээгээр өнгөрсөн дөрвөн жил ажилласан, тэр ажлыг маань үнэлж, дүгнэсэн, надад санал өгсөн танай уншигч, үзэгч­­дэд, намайг дэмжсэн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Өргөмж­лөлд “Эх орон, газар нутгийнхаа  бүрэн бүтэн байдал, монгол түмний төлөө эрдэм оюун, чин сэтгэлээ зориулж төрийн түшээгийн эрхэм нэр тө­рийг өндөрт өргөж яваа таныг олон нийтийн санал асуулгаар тодруулан өр­гөмжилж байна” гэж бичсэнийг уншаад сэтгэл  хөдөлж байна.

-Эх оронч гэж хэнийг хэлэх вэ. Энэ асуултад та юу гэж хариулах бол?

 Эх оронч гэж хэнийг хэлэх вэ гэвэл Монгол цэргийн, монгол төрийн тэргүүн эгнээнд явдаг хүн болгон эх оронч. Эх оронч байхын утга учир нь мэ­дээж хийсэн ажил бол­гондоо эзэн байх тухай асуудал. Монгол төрийн түшээгийн эрхэм зорилго юуны түрүүнд өөрт байгаа  эрх мэдлийг Монголын төлөө, монголчуудынхаа төлөө зориулах, тэр нэр төрийг эрхэмд үзэж, тэр­хүү үүрэг даалгавраа биелүүлэх юм.