Хойд Солонгосын арми Япон тэнгист ойрын тусгалтай хоёр пуужин харваж туршлаа. Энэ нь Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан хээрийн сургуульд барьж буй хариу бололтой. Пхеньян KN-02 хэмээх пуужин туршлаа гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гадаадын хэвлэлд мэдээлж буйгаар, Хойд Солонгосын арми байнгын сургуулилтынхаа үеэр ойрын тусгалтай пуужин харвадаг ажээ. Сүүлийн үед Солонгосын хойг дахь байдал ихээхэн хурцдаад байна.