Б.ЭНХ

БШУЯ-наас санаач­лан орон даяар хэрэг­жүүлж буй “Авьяас” хөтөл­бөрийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын ахлах сургуулийнхан амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх зорилготой хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн­хан таван төрлийн сонгон, дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Тухайлбал, гар бөмбөгийн дугуйланд 20 сурагч, шатрын дугуйланд 32,  хөгжмийн дугуйланд 16 сурагч таван төрлийн хөг­жимийн зэмсэгээр хи­чээл­лэж байгаа юм байна. Түүнчлэн хүүхэд бага­чуудын авьяасыг хөг­жүүлж бүжгийн дугуйлан хичээллүүлж эхлүүлсэн бөгөөд одоогоор I-VII ангийн 32 сурагч хамрагд­жээ. Дизайн, хар зургийн дугуйланг сургуулийн тех­нологийн багш Ц.Бадамсүрэнгээр ах­луул­сан 45 сурагч хичээл­лэж байна. Баянгол сумын сургуулийн 160 орчим сурагч авьяас билгээ нээн хөгжүүлж байгаа нь нийт сурагчдын 31.7 хувийг эзэлсэн болохыг сургуу­лийн нийгмийн ажилтан Т.Нямдулам мэдээлэв. Түүнчлэн сургуулийн бүх сурагчдын дунд уран уншлагын наадам, яруу найргийн тэмцээнийг зохион байгуулжээ.