Б.ЗАЯА

Ахлах ангийн сурагчид удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж эхэлжээ. Гэвч хаана, хэрхэн бэлдэхээ мэдэхгүй яваа сурагчид цөөнгүй бий. Тэд мэдээж чанартай, онцлог давуу талтай сургалтын төвд очих сонирхолтой байгаа нь гарцаагүй. Тиймээс ахлах ангийнханд зориулж элсэлтийн шалгалтад бэлтгэж буй сургалтын төвүүдийн мэдээллийг бэлтгэлээ.

“Датабейс” сургалтын төвийн менежер Б.Эрдэнэхүү: СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ 20-50 ХУВЬ ХӨНГӨЛДӨГ

 

-Танайх ямар хичээ­лүү­дээр дадлага өгч байна?

-Элсэлтийн шалгал­тын математик, хими, физик, биологи, монгол хэл, монгол бичгийн хичээ­лээр давтлага өгдөг.

-Хичээллэх өдрийг сурагчид сонгох уу. Энэ талаар тодруулаач?

-Долоо хоногийн зур­гаан өдөрт хичээллэж бай­гаа. Сурагчид хичээлийн бус цагаар цагаа сонгоод хичээллэх боломжтой.

-Сургалтын төвийн онцлог, давуу тал, төл­бөрийн хэмжээ ямар байдаг вэ?

-Сурагчдынхаа төв­шинд тааруулж хичээ­лээ заадаг. Мөн группдээ таван хүүхдийг багтааж, хичээллэж байгаа нь багш нар сурагчдад хүрч ажиллах нь амар байдаг юм. Сургалтын төлбөрийн хувьд хичээллэх цагаасаа шалтгаалж 58-238 мянган төгрөг байгаа. Сурагч­дадаа урамшуулал болгож төлбөрийг 20-50 хувь хөнгөлж өгнө.

 

“Оюуны хүч” сургалтын төвийн менежер О.Отгончимэг: 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР 42 ЦАГИЙН ХИЧЭЭЛИЙГ ҮЗНЭ

 

-“Оюуны хүч” сур­галтын төв ямар хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэж байна вэ?

-Манайх физик, математикийн хичээлээр сурагчдад давтлага өгдөг. Өдөр бүр гурван цагаар хичээллэнэ. Одоогоор сурагчдаа бүртгэж байна.

-Сургалтын төвийн давуу талыг нэрлээч. Сурал­цагчид сонирхох байх?

-Сурагчдад түргэв­чилсэн хэлбэрээр дадлага өгч байна. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн хугацаанд 42 цагийн хичээлийг үзэх юм.

-Төлбөрийн хэмжээ хэд вэ. Танайх хаана байрладаг юм?

-Сургалтын төлбөр 50 мянган төгрөг. Энэ мөн­гөөр 14 хоногийн хуга­цаанд 42 цагийн хичээ­лийг бүрэн үзнэ. Манайх Баянгол дүүрэгт байрлах “Жонон” дээд сургуулийн байранд сургалтаа явуулж байгаа.

 

“Оюуны хүч” сургалтын төвийн захирал Н.Дашдаваа: 3-10 МИНУТАД БОДОХ БОДЛОГЫГ 20-60 СЕКУНДЭД БОДУУЛЖ СУРГАНА

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг хялбар гүйцэт­гэх аргыг зааж байгаа гэж сонслоо. Сургалтын хөтөл­бөрийнхөө талаар яриач?

-Манайх шалгалтын текстийг хамгийн хурдан хугацаанд бөглөх 12 аргыг заадгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, математикийн эл­сэлтийн ерөнхий шалгал­тын 3-10 минутад бодох бодлогыг 20-60 секундэд бодох аргачлал юм.

-Хичээлийн цагийг сонирхъё?

-Долоо хоног бүрийн 14-17 цагийн хооронд хичээллэдэг. Нэг цаг нь 2000 төгрөг.

-Сургалтын төв хаана байрлаж байна вэ?

-Баянгол дүүрэг дэх “Сэрүүлэг” дээд сур­гуулийн 201 тоотод хичээллэж байна.

 

ЭЕШ-Д БЭЛТГЭЖ БУЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН ХАЯГ, БАЙРШИЛ

 

-“Номын гэгээ” сургалтын төв

Математик, монгол хэл, монгол бичиг

Хаяг: Тэнгис кино театрын ард “Чимэг” төв 207 тоот

Утас: 88260830, 70149199

 

-Тэргүүний өргөмжлөлт “Арлекин” сургалтын төв

Бүх төрлийн хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэнэ.

Хаяг: “ТБД андууд” худалдааны төв, Нэгдүгээр хороолол Саппорогийн буудлын ард “Бармон” building

Утас: 99881787, 91371787

 

-“Орших цэг” сургалтын төв

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэнэ.

Хаяг: “ТБД андууд” худалдааны төвийн зүүн талын “Их монгол” дээд сургуулийн нэгдүгээр давхар

Утас: 99813592, 99891697

 

-Атом физикийн сургалтын төв

Физикийн хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэнэ. Туршилт хийх лабораторитой.

Утас: 99848363

 

-“Үүрийн гэгээ” сургалтын төв

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэнэ.

Хаяг: III, IV хороолол, Элбэг их дэлгүүрийн дэргэд

Утас: 91191198, 98075588