Goal.com сэтгүүл дэлхийн хамгийн их орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр Английн Дэвид Бекхам тодорсон ч тэрээр бүх цалингаа Францын хүүхдийн буяны санд хандивлана хэмээн зарласан билээ. Goal.com хөлбөмбөгчдийг үл хөдлөх хөрөнгө, цалин, зар сурталчилгааны орлогыг нь нэгтгэн ийнхүү жагсаажээ.

 

1. Дэвид Бекхэм (ПСЖ) - 175 сая паунд

2. Лионель Месси (Барселона) - 115,5

3. Криштиано Роналдо (Реал Мадрид) - 112

4. Кака (Реал Мадрид) - 66,5

5. Роналдиньо (Атлетико Минейро) - 63

6. Самуэль Это’О (Анжи Махачкала) - 52

7. Уэйн Руни (Манчестер Юнайтед) - 50

8. Златан Ибрахимович (ПСЖ) - 47

9. Ривалдо (Сан-Коэнтао, Бразил  ) - 45,5

10. Рио Фердинанд (Манчестер Юнайтед) - 42