
Б.ЭНХ
ШӨХТГ-ынхан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай уулзжээ. Нийтийн тээврийн жолооч нар зам тээврийн осол гаргах болсонтой холбогдуулан тэдэнд гурван шаардлага тавьсан байна. Тодруулбал, автобус компаниудын жолооч нь 30-аас доошгүй насных байхыг шаарджээ. Мөн өвлийн улиралд үүсч буй цонхны цанталтыг арилгах, буудлаа тогтмол зарладаг болохыг хүссэн байна. Нийтийн тээврийнхэнд тавьж буй шаардлагыг ШӨХТГ-ын дарга О.Магнай “Иргэдийн эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой. Тиймээс тавьсан шаардлагыг биелүүлэх нь тэдний үүрэг” хэмээн тайлбарлав. Автобус компаниуд өнөөдрөөс эхлэн нэг сарын аян зарлаж буй бөгөөд энэ хугацаанд дээрх шаардлагыг биелүүлэхээ амлажээ. Түүчнлэн “Д” ангиллын жолооны үнэмлэхийг хуурамчаар ашиглаж байгаа тохиолдлыг Замын цагдаагийн газартай хамтран шалгаж, арга хэмжээ авахаа мэдэгдэв.