Ч.ЗОТОЛ

Жил бүрийн гурав­ду­гаар сарын 8-нд манай Төрийн ордон одонт эхчүү­дийн өргөө болж хувирдаг. “Мянган ээжийн чуул­га уулзалт” хэмээх  ээжүү­дийн баяр энэ жил долоо дахь удаагаа болж өнгөр­лөө. “Одонт эх­чүүдийн хол­боо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа УИХ-ын ги­шүүн байхдаа анх са­наач­лан тухайн үеийн төрийн тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт санал оруулс­наар төр­лийн язгуур, тө­рийн тулгуур болсон ээжүү­дийн баярыг Ерөн­хий­лөгчийн ивээл дор зо­хион бай­гуул­даг уламжлал тогтсон. Энэ жил уламж­лалын дагуу   Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж  чуулга уул­зал­тад оролцов. “Хүч” бөөний төв, “Батбайгаль” ком­пани ээжүүдийн баярыг ивээн тэтгэж, ур­лаг соёлын төлөөлөгчид ая дуугаа өргөлөө.

Чуулга уулзалтыг “Одонт эхчүүдийн хол­боо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнх­туяа нээж  хэлсэн үгэндээ “Чуулга уулзалтад жил бүр мянган ээж оролцдог ч тэдний ард  доод тал нь тав, дээд тал нь  8-9 хүү­хэд, ач, зээ нарыг нь оруу­лах юм бол жил бүр 20-30 мянган хүний баяр болдог.  Анх 1957 онд АИХ-ын тэр­гүүлэгчдийн зар­лигаар олон хүүхэд төрүүлж өс­гө­сөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэл­сэн. Үүний да­раа  2007 онд өндөр настан С.Санатхан гуайн санал болон миний санаачлагаар  олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд мөн­гөн тэтгэлэг олгох тухай хууль бат­лагдсан юм. Ийн­хүү “Алдарт эх”-ийн одонтой, олон хүүхэд тө­рүүлж өсгөсөн ээжүүд да­хин төрийн халамжид орж, хайр ивээлийг нь хүртсээр байгаа билээ. 2010 онд УИХ-ын тогтоол гарч, “Алдарт эх”-ийн одон ол­гох нөхцлийг дахин хөнгө­рүүл­сэн. Үүний дүнд дөр­вөн хүүхэд төрүүлсэн ээж хоёрдугаар зэргийн одон, зургаан хүүхэд төрүүлсэн ээж нэгдүгээр зэргийн одон авах болсон. Үүний зэ­рэгцээ “Алдарт эх”-ийн одонтой ээжүү­дийн төрөөс авах тэтгэмж хоёр дахин нэмэгдсэн”-ийг онцлов.

Б.Мөнхтуяа 2007 онд Хэнтий аймгийн Өлзийт  суманд  албан томилолтоор явж байхдаа  иргэдтэй уулзалт хийхэд нэгэн эмэг­­тэй эхчүүдийн тэт­гэлэг, тэтгэмжийн асууд­лаар санал хэлсэн нь мон­гол хэлний багш, олон хүүхдийн ээж С.Санатхан гуай байсан гэнэ. Тэрхүү са­налын дагуу  хуулийн тө­сөл санаачлан боловс­руулсан нь УИХ-аар бат­лагд­сан байна. Есөн хүүх­дийн ээж С.Санатхан гуай чуулга уулзалтад жил бүр уриг­даж ирдэг хүндтэй зоч­дын нэг юм.  Тэр үеэс одон­той ээжүүд эвлэлдэн нэгдэж  “Одонт эхчүүдийн холбоо” ТББ байгуулан Б.Мөнх­туяаг тэргүүнээр сонгож өнөө хүртэл ажил­лаж байгаа юм.

Тэрээр цааш хэлэхдээ “Монгол хүний генийг хадгалах, монгол цусаа цэвэр авч үлдэх нь монгол төрийн үндэсний аюулгүй байд­лыг амин чухал асууд­­­лын нэг юм. Монго­лын үрс олон болох ёстой, бид олуулаа болох ёстой. Энэ бол монгол төрийн алтан хайрцагны бодлого билээ. Энэ бодлогын илрэл нь төр хүүхдүүдээ мөнгөн тэтгэмж олгож байсан. Одоо ч олгож байгаа. Мөн хүүхэд төрүүлсэн ээжүү­дэд мөнгөн тэтгэмж олгож байна. Цаашид ч ээжүүд  маань төрөөсөө олон сай­хан дэмжлэг, тэт­гэлгийг хүртэх  боломж­той. Мон­гол үндэстэн хөгжих үндэс суурь нь гэр бүлд байдаг. Гэр бүл дотор эмэгтэй хүн, ээжүүд ихээхэн  үүрэгтэй. Ээжүүд хүүхдээ өсгөнө, сурч боловсроход анхаара­хаас эхлээд олон үүрэг гүйцэт­гэдэг. Түүнээс гад­на төрийн төвшинд бод­лого боловсруулахад  өөрс­дийн саналыг нэмэрлэж, дам­жуулж байна. Тэдгээ­рээс заримыг уламжлахад бага настай хүүхэдтэй ээжүү­дийн ажлын цагийг 1-2 цагаар богиносгож өгөөч гэсэн санал байна. Ийм бодлого баримталж бай­гаа албан газар, ком­па­нийг татварын бод­ло­гоор дэмжих хэрэгтэй юм. Цэцэрлэгийн шаард­лага ямар их хэрэгтэйг бүгд мэ­дэж байгаа. Гадаадын за­рим улсад цэцэрлэг олныг байгуулж, түүний зэрэг­цээ ээжүү­дийг хүүх­дээ харах, өсгөх боломжоор хан­гаж байна. Нэг жишээ хэлэхэд, намайг  Шведэд ажлаар явж байхад Их хурлын танхимын доод талд цэцэрлэгтэй. Залуу ээжүүд төрийн бодлого боловсруулахад орол­цо­хын зэрэгцээ, хүүхдээ хөхүүлэх, тэдэндээ цаг гаргах боломжтой  юм билээ. Ийм байдлаар цэ­цэр­лэг олныг байгуулж, ээжүү­дээ дэмжиж, тэд­ний санхүүгийн асуудалд тус дэм болох хэрэгтэй байна. Түүнчлэн 1-12 насны хүүх­­­дийг сургуульд сур­гах­даа өдөр алгасаж сур­га­вал ямар вэ гэсэн сана­лыг ээжүүд гаргаж байна. Хүүхдийг залхаах­гүй, “жаа­хан биед нь тохирсон ца­гаар хи­чээлүүлж байх хэрэгтэй юм. Төрийн тэр­гүүн “Улсын сайн иргэ­нээ­сээ, иргэний сайн хүүх­дээ­сээ, хүүхдийн сайн номоосоо” гэж хэл­сэн  байдаг. Ийм иргэнийг  төлөвшүүлэхэд дээр өгүүл­сэн ээжүүдийн саналыг хар­галзаж үзээсэй гэж хү­сэх байна” гэв. Мөн тэ­рээр эхчүүдийн эрхийг хам­гаалах өдөр чуулган хийж буйн утга учир нь юу байхыг онцлоод хэдийд ээжүүдийн эрүүл, аюул­гүй, амар амгалан амьдрах нөхцөл хангагдах вэ гэвэл гэр бүлдээ, нийгэмдээ эр­хээ эдлэх нөхцөл бүрэн хангагдаж байж ийм бо­ломж­той бо­лохыг онцлон тэмдэглэв.

“Мянган ээжийн чуул­га уулзалт” Ерөнхий­лөг­чийн ивээлд болж, төрийн тэргүүн хүндэтгэл үзүүлж үг хэлдэг. Энэ удаа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж ээ­жүү­дэд хандан баяр хүр­гэж үг хэлэхдээ “Ямар ч үед ээжүүдийн зовлон­гийн дэргэд байна” хэмээн амлав. Тэрээр “Би гурав­дугаар сарын 8-нд төрсөн өд­рөө тэмдэглэдэг. Энэ өдөр би төрсөн юм гэнэ лээ. Тэгэхээр ээж минь намайг эх хүнийг ойлгож, зовлонг нь мэдэр гэж энэ өдөр тө­рүүлсэн болов уу гэж боддог” гэв.

Ээжүүдийн баяр хүнд­лэл дүүрэн, хайр таларх­лаар  амьсгалсан хэзээ ч мар­тагдахгүй дурсгалт мө­чүү­дийн нэг болж хүн бол­гоны зүрх сэтгэлд үлддэг. Тиймээс ч Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар энэ баярт оролцож бай­гаагаа “Мянган ээжийн  өмнө шүлэг уншина гэдэг мян­ган бурхны өмнө шүлэг  уншихтай адил гэж билэг­шээж байна” хэ­мээн то­дот­гов. “Орчлон­гийн сай­хан хүүхнүүд” дуугаар баярын мэндчил­гээ дэв­шүүл­сэн гавьяат жүжиг­чин Г.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцож буй ээждээ болон Монголын мянга мянган ээжүүдэд дуугаа зориулж байгаагаа онцолж байлаа. Мөн “Эрүүл, идэвхтэй амьд­рал” ТББ-ын залуус архи­наас татгалзаж, ээжийгээ баяр­луулахаар шийдсэнээ дуул­гасан нь гэнэтийн бэлэг байв.

“Мянган ээжийн чуул­­га уулзалт”-ын үеэр “Одонт эхчүүдийн хол­боо”-ноос санаачлан олон хүүхэд төрүүлж өс­гөхийн зэрэгцээ ний­гэм­дээ үр бүтээлтэй ажил­ласан ээжүүдэд “Хатан ээж” шаг­нал гардуулдаг. Энэ жил 12 хүнд өргөмжлөл гардууллаа. “Оюунлаг ха­тан ээж” Г.Долгорсүрэн, “Буянт хатан ээж” М.Дол­горжав, “Сүүн сэтгэлт хатан ээж” Д.Дашдолгор, “Ачлалт хатан ээж” Ц.Цэ­рэн­дулам, “Хичээнгүй хатан ээж” Н.Тогоо, “Хө­дөлмөрч хатан ээж” Г.Энэ­биш, “Энэрэлт ха­тан ээж” Б.Тунгалаг, “Ас­ралт хатан ээж” Л.Хишиг­жаргал, “Эл­бэрэлт хатан ээж” Д.Ичинхорлоо, “Авьяас­лаг хатан ээж” Я.Ба­дамцэцэг, “Уран ха­тан ээж” Р.Отгонбат, “Ухаант хатан ээж”-ээр  Ш.Лхамхүү нар тодорлоо. Мөн төрдөө үр бүтээлтэй ажиллаж ирсэн ч  олон хүүхэд төрүүлж өсгөх гээд хө­дөлмөрөө  үнэлүүлж ча­даагүй ээжүүд олон бай­даг. Тэдэнд тухайн сал­барынх нь шагналыг ол­гуу­лахад “Одонт эхчүү­дийн холбоо” анхаарч бай­даг. Энэ удаа боловсролын салбарт олон жил үр бү­тээлтэй ажилласан О.Төр­бат, В.Дулмаа нар боловс­ролын тэргүүний ажилтан цол тэмгээр шагнууллаа. Жил жилийн чуулга уул­залт “Монголын үрс маш олон болтугай”, “Ээжүүд үр хүүхдээ оюунлаг болгож өсгөж хүмүүжүүлье” уриан дор болдог. Мон­гол­чууд олуулаа болох нь төрийн алтан хайрцаг­ны бодлого гэдгийг ч зохион бай­гуу­лагчид  энэ жил ихээхэн онцолж байлаа. Тэгэхээр ирэх жил буюу дараагийн чуулга уулзалт хүртэл ээжүүд санал, са­наа­­чилга гарган, зорилтоо тодор­хойлж, төр, засагт асуудал болгон  дэвшүүлж бас ший­дүүлж хийж бү­тээсэн олон ажил, үр дүн­тэйгээр 2014 оныг угтах биз ээ.a