Б.ЭНХЗАЯА

 

Нисэхээс хотын төв рүү чиглэсэн олон улсын стандартад нийцсэн нэг­дүгээр зэрэглэлийн зам буюу Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзва­раас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замыг шинэч­лэх ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эх­лүүлсэн. Жил дамнасан уг ажил ирэх сарын 15-нд эхлэх гэж байна. Энэ зам нь Богд уулын ар хор­мойгоор тавих замтай хол­богдох бөгөөд хотын баруун, зүүн талыг холбож нийслэлийн замын хөдөл­гөөний ачааллыг бууруу­лах ач холбогдолтой гэд­гийг албаныхан онцолдог.

Хятадын “HKB”, Мон­голын зам, барилгын “Лу тун” компани хамт­ран 28 тэрбум төгрөгийн хөрөнгөөр уг ажлыг гүй­цэтгэж буй юм. Яармагийн гүүрнээс Нисэхийн буудал хүртэлх долоон метрийн өргөнтэй хуучин замыг 1961 онд барьж, 1968 онд хатуу хучилттай болгос­ноос хойш засвар хийгээ­гүй байна. Харин одоо тус­гаарлах зурвас бүхий хоёр зорчих хэсэгтэй, зур­гаан эгнээтэй, нийт 28-46 метр өргөнтэй болгож өөрч­лөх юм. Шинэ замын насжилт нь 15 жил гэнэ. Өнгөрсөн онд гүйцэтгэгч компаниуд газар шо­роо­ны ажил хийсэн бөгөөд нийт ажлын 30 орчим хувийг нугалсан болохыг албаныхан мэдээлэв. Энэ ажлыг ирэх аравдугаар сарын 15-нд дуусгах тө­лөв­лөгөөтэй аж. Товлосон хугацаандаа дуусах эсэ­хийг Нийслэ­лийн авто замын газрын Зам ба­рилгын хяналтын хэлт­сийн мэргэжилтэн М.Ганбаатараас тодруу­лахад “Гүйцэтгэгч ком­панийн тоног тө­хөөрөмж, машин механизмыг ха­рахад хугацаандаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн ажил­ласан байдал, график тө­лөвлөгөө нь тооцоолсноор гүйцэтгэчих байх” гэв. Гэвч зорчих хэсгийн замын зурваст орсон гур­ван шатахуун түгээх стан­цыг чөлөөлөх ажлыг шийд­вэрлэж чадахгүй бай­гаа аж. “Тэс петро­лиум”, “Петровис”, “Жаст ойл” гэсэн нэр бүхий станцууд газраа чөлөөлөхийн тулд их хэм­жээний нөхөн төлбөр шаар­даж байгаа гэлээ.

Гүйцэтгэгч компа­ниу­дын төлөвлөснөөр ирэх сарын 1 гэхэд бэлтгэл аж­лаа хангаж, 15-наас ба­рил­гын ажилдаа орох гэнэ.