Б.ЗАЯА
Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгджээ. Улсын хэмжээнд нэг өдрийн дотор буюу уржигдар зургаан хүүхэд осолд өртөж гэмтсэн байна. Сургуулийн насны дөрөв болон сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд гэмтжээ. Энэ нь явган зорчигч болон жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаатай холбоотойг Замын цагдаагийн газраас мэдээлэв. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийг хяналт тавьж замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахихыг анхааруулж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 87 хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг хүүхэд нас баржээ.