АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдэл хийхдээ, Барак Обама БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Иний утсаар ярих хүсэлтийг хүлээж аваагүй гэв.

Жей Карни цааш нь ярихдаа, “БНАСАУ-ын удирдлага өөрсдийг нь зугаацуулах спорт, шоу бизнесийн одуудыг урихад мөнгө зарахын оронд энгийн иргэдийнхээ амьдралыг сайжруулахад анхаарах нь дээр. Пхеньян түүнчлэн энх тайвнаар оршин тогтнох арга замыг сонгон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ чандлан гүйцэтгэх учиртай” гэсэн байна.

Домогт сагсан бөмбөгчин Деннис Родман нэгэн шоуны зураг авалтын хүрээнд Пхеньянд зочилсон бөгөөд Ким Чен Иний хамт сагсан бөмбөгийн тоглолт сонирхон үзсэн билээ. Чухам тэр үед БНАСАУ-ын удирдагч Деннис Родманд хандан Барак Обаматай утсаар шууд ярих хүсэлтэйгээ уламжилсан ажээ.