Б.БАРС

АНУ-ын Төрийн де­пар­таментаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн Мар­тын 8-нд дэл­хийн зоригт 10 бүсгүйг шал­га­руу­лан шагнадаг юм. Тус шаг­налыг анх 2007 онд тухайн үед АНУ-ын Тө­рийн нарийн бич­гийн дар­гаар ажиллаж бай­сан Кон­долиза Райс санаачилжээ.

Энэ жил манай хойд хөр­шийн эрэн сурвалжлах сэтгүүлч Елена Мила­шина, урд хөршийн Түв­дийн өөртөө засах орны зохиолч, “Үл харагдах Түвд” блогийн хөтлөгч Цэ­рэн Осор, Афга­нис­таны армийн анхны эмэг­тэй офицер Малалай Бахадури, нийтийн тээвэр дотор зэрлэгээр хүчин­дүүлс­нийхээ дараа Энэт­хэгт эмэгтэйчүүдийн эр­хийн төлөө хөдөлгөөнийг идэвхжүүлэх гэж тууштай тэмцсэн Нирбхаяа, Еги­петийн “Эрхээ эдлэе” байгууллагын зохицуулагч Самира Ибрахим нараас гадна Сомали, Гондурас, Нигери, Сири, Вьет­намын бүсгүйчүүд тус шаг­налыг гар­дахаар бол­сон байна. Хүний эрх, хүйсийн эрх тэгш байдал, нийгмийн хөгжил дэвш­лийн төлөө тууштай тэм­цэгч зоригт эмэгтэйчүүдэд олгодог тус шагналыг энэ сарын 8-нд АНУ-ын Тө­рийн нарийн бичгийн дар­га Жон Керри гардуулах ажээ.

ОХУ-ын “Новая га­зета” сонины эрэн сур­валж­лах сэтгүүлч Елена Милашинагийн хөндөө­гүй нийгмийн хурц сэдэв гэж бараг үгүй. Хар там­хины хууль бус эргэлт, тер­роризмын тархалт, байл­­дааны ажиллагаа, сэт­гүүлчдийн аллага, арьс өнгөөр гадуурхах явдал, хүний хулгай, харгис хэрц­­гий тамлалт гээд олон сэд­вээр бичсээр иржээ. Түүнийг хүний эрхийг тууш­тай хамгаалагч гэж үз­дэг билээ.

Төрийн эрх мэдэлт­нүүд, бизнесийн бүлэг­лэлүүд, хувь хүмүүсийн зүгээс байнга сүрдүүлэн заналхийлдэг ч тэрээр тэмцлээ орхилгүй шүүмж­лэлт нийтлэлүүдээ бичсээр өнөөг хүрчээ. Елена Милашина мэргэжил нэгт Анна Политковскаягийн хамт Умард Кавказад хү­ний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар цуврал нийтлэл гар­гаж байсан нэгэн. Алан хядагчид 2006 онд Бес­ланы дунд сургуулийн сурагчдыг барьцаалсан эм­гэнэлт үйл явдлыг сур­вал­жилж байхдаа хэсэг хү­мүүсийн дайралтад өр­төж золоор амьд гарсны­хаа дараа ч үйл хэргээ үр­гэлжлүүлэн Анна Полит­ковс­кая­гийн аллагын та­лаар шуугиан тарьсан нийт­лэлээ олон нийтэд дэлгэж байв.

Мятрашгүй тэмцэгч тэрээр 2009 онд Олон ул­сын хүний эрхийн бай­гуул­лагын дээд шагналыг хүртэж байжээ. Үүнээс жилийн дараа сэтгүүлч бүсгүй “Путин зайлах хэ­рэг­тэй” гэсэн гарчиг бү­хий нийтлэл бичсэн нь ОХУ-ын сөрөг хүч­нийх­ний уриалгын са­наач­лагч­дын нэг болсон юм. Түү­нийг Москвагийн ой­рол­цоо Балашиха хотод өн­гөр­сөн оны дөрөвдүгээр сард явж байхад хэсэг эт­гээд дайран зэрлэгээр зо­дон дээрэмджээ. Тархи тол­гойндоо гэмтэл авч шүдээ цөм цохиулсан түүн дээр цагдаагийн эр­гүүл цаг гаруйн дараа ир­сэн ч зохих тусламж үзүү­лээгүй гэдэг. Цагдаагийн газар болсон үйл явдлыг дээрэм байсан гэж дүгнэ­сэн ч сэтгүүлч бүсгүй үүнд ит­гээгүй юм. Тэрээр мөр­дөн байцаагчдыг нотлох ба­рим­туудыг хуурамчаар бүр­­дүүлэн гэмт хэрэгт­нүүд­­тэй сүлбэлдсэн гэж мэ­дэгдсэн ажээ. Энэ хэ­рэг одоог хүртэл шийдэг­дээгүй билээ.