Б.СОЛОНГО

Дулааны улирал эхэлж, бү­тээн байгуулалт хаа сайгүй өрнөхөд бэлэн болжээ. Гагцхүү бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилтан, инженерүүд дутаж байгаа бололтой. Ямар ажилтан хамгийн их эрэлт­тэй байгаа, мөн ямар ажлын байр илүүдэлтэй байгааг сонирхохоор Хө­дөл­мөрийн төв биржийг зорьсон юм. Ажлын байр сонирхож, асууж сурагла­сан иргэд олон бай­сангүй. Асууж байгаа аж­лын байр нь голдуу уул уур­хайтай холбоотой байв.

Гэвч уул уурхайн сал­барт хамгаалалтын ажилт­наас бусад нь ихэвчлэн мэргэжилтэй байх шаард­лагатай. Харин зам, ба­рил­гын салбарт мэр­гэ­жилгүй хүмүүсийг сур­гаад авья, хамтран ажиллая гэсэн захиалга төв биржид ирсээр байгаа гэнэ. Мөн хамгийн их зарлагдсан ажлын байр зам, барилгын салбарт байгаа аж. Ту­хайлбал, барилгын засал чимэглэгч авах хүсэлтэй компани олон байна. Мөн барилгын туслах ажилтан, сан­техникч, цахил­гаан­чин гэх мэт бүх төрлийн на­рийн мэргэжилтэн эрэлт­­тэй байгаа гэнэ. Ха­рин уул уурхайн салбарт хамгаа­лалтын ажилтан авна гэсэн зар олон байгаа бол замын индүүчин, бу­сад туслах ажилтан мөн адил хэрэгтэй байна. Ху­далдаа үйлчилгээний сал­барт үйлч­лэгч, цэвэр­лэ­гээний ажилтан, галч, цахилгаа­ны ажилтан гэх мэт ажлын байр хангалт­тай байгаа ажээ. Ажил хайж байгаа иргэдийн олонхи нь дээд боловс­ролтой, тодруулбал, багш, эрхзүйч, нягтлан мэр­гэжилтэй хүмүүс бай­гаа гэнэ. Харамсалтай нь энэ төрлийн ажлын байр бараг зарлагдахгүй байгаа тул дээрх хүмүүсийн ан­кет хөдөлмөрийн биржид хад­галагдсаар байдаг юм бай­на. Хөдөлмөрийн төв бир­жээр үйлчлүүлэх хүсэл­тэй хүмүүст зөвлөгөө өгөх зо­рилгоор тус газрын мэр­гэжилтэн Э.Уянгатай уулзлаа.

-Танайхыг зорьж бай­гаа хүмүүсийн олонхи нь мэргэжилгүй, эсвэл багш, эрхзүйч гэх мэт нийгэмд илүүдсэн мэргэжилтэй иргэд байх юм. Энэ хү­мүүст зориулсан ямар үйл ажиллагааг явуулпаг вэ?

-Саяхан Оюутолгой компани мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөрийг зарлаад дууссан, хүмүүс нь сургалтандаа сууж байгаа. Харин бид дараагийн ээлжийн сур­галтыг ямар чиглэлээр хийх талаараа ярилцлага эхлүүлчихээд явж байна. Ер нь барилгын салбарт  мэргэжилгүй иргэдийг сургаж ажиллуулах, энэ талаар бидэнтэй хамтран ажиллах захиалга их ирж байна. Харин уул уурхайд бага байгаа. Гэвч ажил хайгч нар маань уул уурхайд илүү сонирхолтой байна. Сонирхсон хүмүүс манайд хандаж болно. Хоёр сар онолд хамрагдаад, 4-5 сар дад­лага хийгээд ажлын байртай болох боломж бий.

-Ажлын байр хайж байгаа хүмүүс нас, хүйсээр ялгаварлалаа гэж гом­доллодог. Ер нь ажил хайгч хүссэн ажилдаа орж чадаж байна уу?

-Манай дээр бүх аймаг, сум, дүүргийн мэ­дээл­лийг нэгтгэдэг. Со­нирх­сон иргэд утсаар, цахим хуудсаар, эсвэл биечлэн ирж зарлагдсан ажлын байрыг харах боломжтой.  Зөөгч зэрэг үйлчилгээний салбарын зарим ажлын байрны хувьд зайлшгүй нас зааж байгаа. Гэхдээ ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй бол хамаагүй  авья гэсэн ажил олгогч нар олон байна. Ажил хайгчдын хандалт мэдээж их байна. Ажлын байр ч өмнөхөөс олон зар­лагдах болсон. Гэхдээ ирж байгаа хүмүүс өөрс­дийгөө юу хийж чадахыг сайн тодорхойлж чаддаггүй. Тийм хүмүүст бид сургал­тын албаараа дамжуулаад зөвлөгөө өгч байна. Өнөө­дөр ажлын байр нь зар­лагдаагүй бай­лаа ч дараа гарах юм бол заавал эргэж мэдэгддэг. Зарим то­хиол­долд ажил хайгч нар маань бүр­тгүүл­чихээд хөдөө яв­чихсан, утас нь хол­богдохгүй байх нь бий.

-Танайхаар үйлчлүүлж үзээгүй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайж ирж байгаа хүмүүс 208 тоотод ирээд тухайн сонирхсон салбарыг нь  хариуцсан мэргэжилтэнтэй уулзаад зөвлөгөө авах хэрэгтэй.  Хэрэв ямар ажил хийхээ тодорхойлж чадахгүй бол сургалтын албанд хандаж болно. Бид ажил олгогч нартаа анкетыг нь илгээж, энэ хүн манайд ирсэн, болох уу гэж асуугаад уулзуулдаг. Цаашдаа хам­гийн олон ажлын байр зарласан компанийг бир­жийн дор байрлах жоб кафед иргэдтэй шууд уул­залт хийх боломжоор хан­гахаар ажиллаж байгаа. 


Он гараад улс даяар 4032 ажлын байр зар­лагд­санаас өнөөдөр идэвхтэй байгаа нь 1247 үлдсэн аж. Улаан­баатар хотод худал­даа, үйлчил­гээний чиглэ­лээр ажлын байр түлхүү байна, харин орон нутаг барилга, зам, уул уурхайн чиглэ­лээр ажиллах бо­ломжтой гэлээ. Зөвхөн Улаанбаа­тарт байр­­­лах хө­дөлмөрийн бир­жээр дам­жуулан ажилд орсон хү­ний тоо он гарсаар 85-д хүрчээ.