Ч.Зотол
“Ээжийгээ битгий гомдоогоорой”, “38-тай аав”, “Ээжээс уучлал хүсэх дуу” зэрэг ухаарал, уярал шингэсэн олон сайхан дуу нь хит болсон “Гурван бүдүүн” хамтлаг жил болгон ээжүүдэд бэлэг барьдаг уламжлалтай.
Энэ жил “Монгол ээж” шинэ уран бүтээлийн цомгоор ээжүүдэд бэлэг барихаар болжээ. Цомгийн нээлт мартын 8-нд болох юм байна. Мөн энэ өдөр хамтлагийн 10 жилийн ойн баяр давхцаж байгаа бол өнгөрсөн жил Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулснаа фенүүдээсээ нууснаа зарлаж сюрприз барих гэнэ.