М.ЦЭЦЭГ

УИХ-ын дарга З.Энх­бол­дын урилгаар Данийн Вант улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофт манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнгөрсөн бямба гаригт ирлээ. Зочныг да­галдан Данийн парламен­тын нэгдүгээр дэд дарга, ноён Бертел Хаардер, хоёр­дугаар дэд дарга, хатагтай Пиа Кжэрсгаард, гуравдугаар дэд дарга, хатагтай Камилла Хер­сом, дөрөвдүгээр дэд дар­га, хатагтай Анне Бааст­руп нар гэр бүлийн хамт, парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Гарстен У.Ларсен нар айлчилж байна. Данийн вант улсын парламентын удирдлагуудыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Да­нийн парламентын бүл­гийн дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүн угтан авсан юм.

 Айлчлалын хүрээнд ноён Могенс Ликкетоф­тыг УИХ-ын дарга З.Энх­болд хүлээн авч уулзаж, Гадаад харилцаа, Уул уур­хайн сайд нар бараалхана. Мөн хоёр орны парламен­тын тэргүүн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээ­лэл хийх юм байна. Хүн­дэт зочин айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид бараалха­хын зэрэгцээ Данийн Вант улсын Засгийн газ­рын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажил­лагаатай танилцаж, Мон­гол-Данийн нийгэм­лэгийн гишүүдтэй уулзах юм.

Дани улсын пар­ламен­тыг Фолькетинг гэж нэр­лэдэг бөгөөд тус улсын хууль тогтоох дээд бай­гууллага юм. 1849 онд Данийн шинэ Үндсэн хуу­лиар байгуулагдсан Фоль­кетинг нь анх хоёр тан­химтай байсан бөгөөд 1953 оны Үндсэн хуулийн өөрч­лөлтөөр нэг танхимтай болсон байна. Фолкетинг нь нийт 179 гишүүнтэй. Гишүүдийг дөрвөн жил тутам болдог нийтийн сонгуулиар ард түмэн шууд сонгодог. Эдгээрээс 175 гишүүн нь Даниас, хоёр гишүүн Фаро арал, хоёр гишүүн нь Грин­лан­даас сонгогддог байна. Фаро арал болон Грин­ландын бүс нутаг нь тус улсын өөртөө засах бүрэн эрхтэй засаг захиргааны нэгж аж.  Фолькетингийн даргыг сонгуулиар байгуу­лагдсан парламентын анх­ны хуралдаанаар сонгодог байна. Шинээр байгуу­лаг­даж байгаа пар­ламен­тын даргыг сонгох­доо дөр­вөн дэд даргын хамт сон­го­дог бөгөөд эд­гээр нь парламентын дээд удирд­лага болох Фольке­тингийн тэргүүлэгчдийг бүрдүүлдэг байна. УИХ, Данийн Вант улсын Фоль­ке­тингийн хоорондын хам­тын ажил­лагаа өндөр төвшний ха­рилцан айлч­лал болон хоёр парла­мен­тын Тамгын газ­руудын хүрээнд амжилт­тай хөг­жиж байгаа аж.