Д.МЯГМАР

Нийслэлд тулгамдсан асуудлын нэг нь хог. Гэхдээ үүнийг шийдэхээсээ илүүтэйгээр ярих нь их байдаг гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз.Тиймээс хэдхэн хоногийн өмнө Тохижилт үйлчилгээний компани             /ТҮК/-иудыг тухайн дүүрэгт нь хариуцуулан өгч эзэнтэй болгосон нь  үр өгөөжөө өгч эхлэх гэж байгаа бололтой. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.

-Нийслэлийн хаана ч хогтой байна. Танай дүүрэг санаачилгатай ажил­лаж ирэх амралтын өдөр гурван цагийн цэвэрлэгээ хийхээр болсон юм уу?

-Бид аливаа асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх үүднээс дүүргийн ИТХ-аас энэ оныг “Нийг­мийн хариуцлагын жил” болгон зарласан. Сая хуралдсан дүүр­гийн ИТХ-аас “Баянгол-Шинэ-Өргөө” гэсэн аж ахуйн тооцоот орон нут­гийн өм­чит компанийг байгуул­сан.

Хуучин бол 10 жил нэг компани энэ бүхнийг дангаараа чанартай, ча­нар­гүй ямар нэг хэм­жээгээр гэрээний дагуу хийж ирлээ. Тийм учраас дүүргийн ИТХ-аас албан ёсны журам гарч ирэх сарын 1-нээс хог тээ­вэрлэлтийн асуудлыг  сон­гон шалгаруулах журам баталсан. Энэ дагуу бид тодорхой хэсгүүд дээр сон­­гон шалгаруулалт зарлаад хувийн аж ахуйн нэгжүүдийн дүнд Баянгол дүүр­гийн хог цэвэрлэх ажлын  сонгон шалгаруулалт  зарлаж, тээвэрлэх эрхийг албан ёсоор өгнө.

Нэгэнт нийтийн үйл­чил­гээ учраас өөрийн бүт­цээрээ хог цэвэрлэгээний жилд гардаж оролцох шаардлага байна. Тий­мээс бид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой компани байгуулсан юм.Гэхдээ зөвхөн дүүрэг ч юм уу нэг компани ч юм уу, хог цэвэрлэхээс илүү­тэйгээр цэвэр сайхан ор­чинд амьдрахын тулд ир­гэдийнхээ оролцоог нэ­мэг­дүүлж орчноо бүрдүү­лье.Тиймээс долоо хоног бүрийн бямба гаригийн 11.00-14.00 ца­гийг ний­тийн цэвэрлэ­гээнд зориул­на. Гуравхан цаг өөрийн  цэ­вэр­лэж байгаа юм шиг л дүүр­гийн­хээ нутаг дэвсгэ­рийг цэмцгэр байлгахад зориул­на гэсэн үг.

-Бямба гариг бүр цэвэрлэгээтэй юм байна. Гэтэл иргэд цэвэрлэгээнд тэр бүр оролцохгүй бол яах вэ?

-Энэ бол нэг талаасаа сайн дурын санаачилгын ажил ч гэлээ Монгол Ул­сын иргэн бүр тэр дундаа оршин суугч айл өрх бүр Хог хаягдлын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, тогтоомжоор хүлээх ха­риуцлага гэж бий. Бид цэвэрлэгээ нийтийн арга хэмжээгээ зохион байгуу­лаад явна. Энэхүү арга хэмжээнд оролцохгүй, тэг­сэн хэрнээ хог хаяад байгаа аж ахуйн нэгж байгууллагад уриалга хүргүүлнэ. Дээр хэлсэн хуулиудыг зөрчсөн байвал дараагийн шатны арга хэмжээг авна. Эхний ээл­жинд бид санаачилж, уриалж, хамтарч ажил­лахыг л хүсч байгаа. Тав, зургаан сар болоод ирэ­хээр иргэд өөрсдөө гу­дамж, талбайгаа  цэвэр­лээд энэ ажил тогтмолжих байх.

-Танай дүүрэг хог ихтэй. Түүнийгээ ч бараг цэвэрлэдэггүй. Одоо хог хаягдлаа хэрхэн, яаж тээвэрлэх вэ?

-Баянгол-Шинэ-Өргөө”  компани бидэнтэй  холбоотой ажиллах юм. Энэ бол иргэд, айл өрхүү­дийн дунд явуулж байгаа арга хэмжээ. Аж ахуйн нэгж, байгууллагын ойр орчмын 50 метр газрыг өөрсдийнх нь эзэмшилд оруулаад цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийж байх тогтоолтой. Энэ тогтоолын дагуу бид ажлыг зохион байгуулна.

-Танай ТҮК-ийн тех­ник хэрэгсэл нь хэр хангалттай байгаа вэ?

-Манай дүүргийн хувьд техник хэрэгсэл нь хангалттай. Хогны 23 машин бий. Нэг хороонд нэг машин байна. Цаа­шид тоог нь нэмнэ.