Ч.ЗОТОЛ

Татвараас зайлсхий­сэн иргэн, аж ахуйн нэг­жийн жагсаалтын эхэнд “Энэрэл интернэшнл” ХХК нь 10 тэрбумын тө­сөвт өртөгтэй Flowers town хотхоныг захиалгаар  ба­риул­сан. 2009, 2010 онд тат­варын тайлангаа ирүү­лээ­гүй” гэх мэдээлэл га­раад буй билээ. Зарим эх сур­валжийн мэдээллээр татвараас бултсан ком­пани УИХ-ын гишүүн асан, өдгөө УИХ-ын дар­гын зөвлөх Д.Одхүүгийн эхнэр н.Номингэрэлийнх  хэмээж буй.

Зайсангийн “Оргил” рашаан сувилал орчмын өндөр зэрэглэл бүхий газ­рыг тэр чигээр нь орон сууц­ны хороолол болгож ашиг олчихоод татвараас бултсан, зайлс­хийсэн гэх мэдэгдэл  иймэр­хүү мэ­дээллийг араасаа да­гуу­лав. Мэдээллийн мө­рөөр хэд хэдэн эх сур­валжтай холбогдлоо.

УИХ-ын даргын зөв­лөх Д.Одхүүтэй утсаар холбогдоход “Буруу мэ­дээ­лэл яваад байх шиг байна. Тэр асуудал надтай ямар ч хамаагүй. Тэгээд ч тухайн компаниуд тат­вараас зайлсхийсэн зүйл байхгүй юм билээ. Намайг ТӨХ-нд ажиллаж байхад миний удирдлагад ажил­лаж байсан хуурай дүү нарын компани байгаа юм. Тэд тат­варт 500 гаруй сая төгрөг төлсөн байдаг юм билээ. Харин Татварын ерөнхий газар буруу мэдээлэл гар­гасан. Тэд удахгүй уучлал хүсэх байх” гэв.

Ингээд “Энэрэл ин­тер­нэшнл” компанийн захиалгаар орон сууцны хотхоныг барьсан “White phoenix ltd” компанийн менежер  Д.Эрдэнийн 9911.... дугаарт холбогдлоо. Тэрээр хэвлэл, мэдээл­лийн хэрэгслээр манай компанийг  татварын тай­лан­гаа өгөөгүй, зайлсхий­сэн гэсэн мэдээлэл гар­сан. Бид тэр асуудлаар ТЕГ-т хандаж, гомдол   мате­риа­лаа өнөөдөр аваа­чиж өгсөн. Татварт 500 га­руй сая төг­рөг төлсөн ба­римт байгаа” гэв.

Д.Одхүү­гийн эх­нэ­рийн компани мөн эсэ­хийг тодруулахад “Компа­ни н.Батболд гэдэг хүний 100 хувийн эзэмш­лийнх. Харин Д.Одхүү­гийн эхнэр н.Номингэрэл хоёр сарын хугацаатай борлуулалтын менеже­рээр ажиллаж байгаад гарсан” гэсэн хариу өглөө.

Харин Татварын ерөн­хий газрын Эрсдлийн удирд­­лагын хэлтсийн дар­га С.Баясгалангаас “Энэ­рэл интернэшнл”-ийн за­хиалгаар орон сууцны хот­хон барьсан компанийг татвараас зайлсхийсэн гэдэг нь танай ажилтнуу­дын гаргасан алдаа юм биш үү. Та бүхэн уучлал хүсэх гэж байгаа юм уу” гэхэд “Хэний компани болохыг бид мэдэхгүй. Татварын тайлан, хяналт шалгалт хийгдсэн. Шал­гал­таар илэрсэн зөрчил, дутагдлыг дарга, удирд­лагууд­даа мэдээлсэн. Удирд­­лагуудын зөвшөө­рөл­гүй­гээр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.