АНУ Номхон далайн Гуам арал дээрх могойтой тэмцэхийн тулд хортой үхсэн хулгануудыг нисдэг тэрэгнээс цацах гэж байна. Могойн эсрэг кампанит ажил гуравдугаар сард эхлэх аж. Үхсэн хулганууд бэлчээр дээрх парацетамолтой холилдож могойг үхүүлэх хорыг үүсгэх ажээ. Хортой өгөөшийг могой хамгийн ихтэй ширэнгэн ойгоор хаях юм.
XIX зууны сүүлчээр АНУ-ын мэдэлд орсон Гуам арал дэлхийн II дайны үед Японд эзлэгджээ. 1944 онд америкууд арлыг эргүүлэн авчээ. Энэ үеэр АНУ Гуам арал дээр цэргийн хөлөг онгоцоор хүрэн бойга хэмээх могойг авчирч тавьсан байна. Өстөн дайсангүй нутагт ирсэн могойнууд ихэд үржиж, 2012 онд гэхэд нэг кв км талбайд хоёр мянган могой тоологдох болсон юм.
Бойга могой хүнд хор хөнөөлгүй ч арлын амьтны аймаг, тэр тусмаа шувуудад халгаатай амьтан болсон аж. Мөн байшин барилгын цахилгааны хоолой, шугам руу нэвтэрч богино холболт үүсгэн, цахилгаан тасалдуулж түвэг удах болсон байна. Бойга могойг бүрэн устгахгүй, харин үлэмж хэсгийг нь устгана хэмээн Гуам арлын Зэрлэг байгалийг хамгаалах хүрээлэнгээс мэдэгдлээ.