Их, дээд сургуулийн харъяа­лалгүй хүмүүсийн бүртгэл нэг өдөр байгаа хэдий ч бүртгэл эхлээд дуусах хүртэл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажил­ладаг. Тиймээс дараалал үүсэх зэрэг асуудал байхгүй.

-Хятадын Засгийн газ­рын энэ удаагийн тэтгэ­лэгт ямар чиглэлээр хэдэн оюутан элсүүлэх вэ?

-Бусад оронтой харьцуулахад Хятадын Засгийн газрын тэтгэлэг нь ямар нэг чиглэл заадаггүй. Эхний ээлжинд шаардлага хангасан, су­рах чадвар бүхий хүмүүсээ сонгож авдаг. Үүний дараа тухайн хүн ямар мэргэж­лээр суралцах сонирхол­той байгаа болон одоо ямар мэргэжлээр сурч бай­гаа зэргээс нь хамаар­даг. Гэхдээ манай зүгээс сонгон шалгаруулалт буюу тэтгэлэгт хөтөл­бөрийг хариуцаж байгаа Хятадын Элчин сайдын яаманд Мон­гол Улсын дээд бо­ловс­ролын эрэлт хэрэг­цээг харгалзан үзэх хүсэл­тийг тавьдаг. Энэ жил 67 баклавр, 36 магистр, док­тор, мэргэ­жил дээшлүү­лэгч гэсэн 103 хүн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдана.

-Тэтгэлэгт хамраг­дахыг хүсэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, колле­жийн нэг болон хоёрдугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралц­даг байх хэрэгтэй. Мөн  Хятадын их, дээд сур­гуулийн бэлт­гэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний төвшин тог­тоох HSK шалгалтад дөрөв ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх. Магистрантад сурах бол бакалавр зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 35 хүртэлх насныхан хамрагдаж болно. Докторт сурах бол магистр зэрэг­тэй 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 40 хүртэлх насны­хан. Жирийн мэргэжил дээшлүүлэгч бол мэргэж­лийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насныхан. Дээд зэргийн мэргэжил дээш­лүүлэгч бол магистр зэрэг­тэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа.

-Эхний шалгаруулалт нь хэзээ­нээс эхлэх вэ? 

-Ирэх сарын 16-нд бак­лаврын шалгалт яваг­дана. Шалгаруулалтыг Элчин сайдын яам хариу­цан зохион байгуулдаг. Энэ шалгалтын гол агуул­га нь математик, англи, хятад хэлний шалгалт авдаг. Нэмж хэлэхэд баклаврын төвшинд су­рал­цаж байгаа бүх оюут­нууд нэг ижил шалгалт өгдөг. Ямар нэгэн байд­лаар мэргэжлийн чиглэ­лээсээ хамаараад агуулга нь өөр зүйл байдаггүй. Энэ бол ерөнхий төвшин тог­тоох шалгалт. Тест болон бичгийн шалгалтыг нь үндэслэн ярилцлагад орох оюутнуудаа сонгож авдаг.  Магистрын төвшинд би­чиг баримт дээр нь Элчин сайдын яамнаас ирсэн багш нар материалтай нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөнөөр эхний шалга­руу­лалтыг хийдэг. Тиймээс магистр, докторт болон жил хүртэлх хугацаагаар мэргэжил дээшлүүлэх хүмүүс материалаа бүрэн гүйцэд сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эхний шалгалт бол бүрдүүлж өгсөн мате­риал чинь гэж ойлгох хэ­рэгтэй. Ингээд материал дээрээ үндэслээд ярилц­лагад орох хүмүүсээ сонгон авдаг. 

-Эхний шалгалтаа дав­сан оюутнууд дараагийн ярилцлагаа хэзээ өгөх бол?

-Баклаврт суралцах оюутнуудын хувьд 16-нд бичгээр, тестийн шалгал­таа өгөөд 19-нд дүн нь гарна. Ингээд 23, 24-нд Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилц­лагад орно. Магистр, док­торт суралцах хүмүүсийн хувьд ирэх сарын 27-нд бичиг баримтад нь хийсэн үнэлгээний дүн гараад 30, 31-ний өдөр ярилцлагад орно.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэсэн ямар нэгэн заалт, бий юу?

-Өмнө нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байсан бол дав­тан хамрагдах бо­ломж­­гүй гэсэн тус улсын Зас­гийн газраас өгсөн заавар бий. Тэгэхээр Хятад улсын аль нэг хотод Зас­гийн газрын тэтгэлгээр сурч байсан бол дахин тус улсын тэтгэлгээр сурах боломжгүй. Гэхдээ заавал Засгийн газрын гэхгүй­гээр сургалтын төрийн сангийн зээл зэрэг өөр эх үүсвэрээр сурах боломж хүн бүрт бий.

-Засгийн газар хоорон­дын тэтгэлгээр сурах оюутнуудын дараагийн улсын бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Аль улсад сурах оюутнуудыг сонгон шалгаруулах вэ?

-Монгол Улс хамтын ажиллагаатай улсынхаа их, дээд сургуульд Зас­гийн газар хоорондын гэрээ­гээр оюутан сурал­цуулдаг. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас Хятадын Засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ы их, дээд сургуульд суралцах оюутныг бүртгэж эхэлнэ. Үүнд баклавр болон магистрт тус бүр 100 гаруй хүн суралцуулна. Гэхдээ одоогоор бүрт­гэлийн талаарх тодорхой мэдээ­лэл ирээгүй байна. Гэрээ хэлэлцээрийн дагуу тохирсон хугацаа, сонгон шалгаруулалт дөрөв­дүгээр сард гэсэн байгаа.