Б.ИРЭЭДҮЙ

ШӨХТГ Үүрэн хол­боо­ны оператор компа­ниуд­тай нэг минутаас до­тогш ярианы төл­бө­рийг секундээр тоо­цох ажлыг энэ оны гурав­дугаар са­рын 1-нээс хэрэгжүүлэ­хээр тохи­ролц­сон билээ.

Тэгвэл “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи-Мобайл” компани нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох баг­цыг хэрэглэгчиддээ санал бол­гохоор тек­никийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэ­дэгд­лээ. Харилцаа хол­бооны зохицуулах хороо тус компаниудын тавьсан үнийн саналыг харгалзан шийдвэрээ гаргах аж.

Харин ирэх сарын 15 буюу Олон улсын хэрэг­лэг­чийн өдөрт зо­риулан бүх үүрэн хол­бооны опе­ратор ком­паниуд үйлчил­гээний багцуудаа шинэч­лэхээр болжээ.