Д.ГЭРЭЛ

 

Сонгуулийн ерөн­хий хорооныхон Ерөн­хийлөгчийн сонгуу­лийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуульд зар­цуулах зардлын дээд хэмжээг тогтоох тухай хэлэлцжээ.  Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн сонгуулиар нэг нэр дэвшигчээс сон­гуульд зарцуулах зард­лын дээд хэмжээг гур­ван тэрбум төгрөгөөр, нэг намаас сонгуульд зарцуулах зардлын хэм­жээг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн нэр дэвшигч, намаас сонгуульд зар­цуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний дотор тогтооно гэж заасан байна. Мөн Ерөн­хий­лөгчийн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын сүүлийн хагаст, ажлын өдөр гэж хуульд тусгажээ.  Харин санал авах өдрийг  УИХ-аас 65 доошгүй хоногийн өмнө товлон зарлах юм байна.