Д.АРИУН

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Хатан­баатар Энэтхэгийн Дели хотноо саяхан болсон Зүүн өмнөд Азийн орнуудын уламжлалт анагаах ухаа­ны их хуралд оролцоод иржээ. Уг хурлыг Энэт­хэгийн Аюурведийн их сургууль Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуул­жээ. Зүүн өмнөд Азийн орнууд энэ удаад  бүс нутгийн улс орнууд дахь уламжлалт анагаах ухаа­ны хөгжлийн өнөөгийн байдал, дэлхий нийтийн чиг хандлага, цаашдын хөгжлийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Доктор Ж.Хатанбаатар энэ хуралд Монголын уламжлалт ана­гаах ухааны хөгжлийн талаар илтгэл тавьснаас гадна хоёр дахь өдрийн хуралдааны даргалжээ. Мөн  Энэтхэг улсын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.