АНУ-ын Виржини муж дахь All Around Pizza зоогийн газрын эзэн Жей Лэзи зэвсэгтэйгээ, эсвэл галт зэвсэг авч явах зөв­шөөрлөө үзүүлсэн хүмүүст 15 хувийн хөнгөлөлт үзүү­лэхээ зарлажээ. Тэрээр ийнхүү АНУ-ын Үндсэн хуулийн алдарт Хоёр­ду­гаар засварыг дэмжиж буйгаа илэр­хийлжээ.  Юта мужийн нэгэн дэлгүүр ийм санал дэвшүүлсний дараа Ж.Лэзи дуурайхаар шийд­сэн байна.

АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдаж байсан билээ. Тэгвэл дөрвөн жи­лийн дараа буюу 1791 онд өөрчлөлт оруулж америк иргэдийн биедээ зэвсэг авч эрхийг зөвшөөрснийг Хоёрдугаар засвар хэмээн нэрлэх болсон юм.