АНУ-д Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн “Дон Хуан Тенорио” хэмээх бүтээлийг хулгайлсан этгээд баривчлагджээ. Грекийн иргэн Фивос Иставриоглу Нью-Йоркийн Жон Кеннедийн нэрэмжит онгоцны буудалд саатуулагдсан байна. Цагдаа нар аюулгүйн камерт үлдсэн дүрсний тусламжтайгаар хулгайчийг илрүүлжээ.
С.Далигийн 150 мянган доллараар үнэлэгддэг дээрх бүтээл 2012 оны зургадугаар сард Манхеттаны уран зургийн галерэйгээс алдагдсан юм. Хоёр долоо хоногийн дараа галерейн захиргаа, “Дон Хуан Тенорио” та нар дээр очиж байгаа гэсэн захидал хүлээж авчээ. Үнэхээр тэр уран зураг бүрэн бүтнээрээ шуудангаар музейд ирсэн байна.