Хятадын барилга угсралтын компани Австралийн нэгэн тэрбумтны захиалгаар алдарт “Титаник” хөлөг онгоцны хуулбарыг босгохоор зэхэж байна. Шинэ хөлөг онгоцыг “Титаник-II” хэмээн нэрлэх бөгөөд 2016 онд бэлэн болж жинхэнэ “Титаник”-ийн гүйцээж чадаагүй аяллыг хийх ажээ. Энэ төслийг санаачилсан Австралийн тэрбумтны Blue Star Line компани санхүүжилтыг нь хийж байна. “Титаник-II” нь есөн давхартай, экипажийн 900 гишүүн, 2400 зорчигч тээвэрлэх чадалтай байх юм. “Титаник” хөлөг онгоц Английн эргээс АНУ хүрэх гэж яваад 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд мөсөн уул мөргөн сүйрсэн билээ.