Д.БОЛОР

Үндэсний татварын ерөн­хий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дар­га Ч.Гансүх түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв, ор­лого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлт­сийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бям­ба­сүрэн нарын дөрвөн хүнийг цагдан хориод бага­гүй хугацаа өнгөрлөө. Ч.Гансүх нарыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн тат­варыг нуун дарагдуулсан, үүнийхээ хөлсөнд аж ахуйн нэгжүүдээс авлига авсан гэх хэрэгт холбог­дуу­лан шалгаж байгаа юм. Зөвхөн зарим нэгнийх нь дансанд шилжүүлсэн мөн­гөн дүн гэхэд таван тэрбум төгрөг болж байгаа бөгөөд хэрэгт холбогдсон хүмүү­сийн авлигад авсан мөн­гөний хэмжээ 17 тэрбум гэх мэдээлэл ч гараад байгаа. Гэхдээ улсад уч­руул­сан хохирлын хэм­жээг албан ёсоор эцэслэн тог­тоогдоогүй байна. Тав, 17 тэрбум аль ч байлаа гэсэн түүний цаана 50, 170 тэрбумыг хэн татвараас бул­туулав гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Авлигатай тэмцэгч­дийн үзэж буйгаар бол дор хаяж нийт төлөх ёстой мөнгөн дүнгийнх нь 10 хувийг нь авсан байх ма­гад­лалтай гэнэ. Энэ бол жижиг аж ахуйн нэгжүү­дийн хийх ажил биш бө­гөөд тэрбум, тэрбумаар нь ашиг олдог томоохон аж ахуй нэгжүүдийн  захир­лууд л татварынханд ин­гэж тал засч, тэднийг “ашиг­ласан” байх бо­ломж­той билээ. Тэгэхээр энэ хэрэг зөвхөн Ч.Гансүх нарын цөөн хэдэн хүнээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашлаад компанийн за­хир­луудаар хүрээгээ тэлж, нэлээд олон хүнийг хөлдөө чирэх төлөвтэйг хууль хяналтынхан хэлж байна. Мөнгө чухам ямар ком­паниудаас хэрхэн дам­жиж тат­варын байцаагч нарын данс руу орсон талаарх мэдээллийг одоо­гоор ихээ­хэн нууцалж байгаа гэнэ. Мөн энэ хэрэгтэй холбог­дуулан гадаадын зарим орны хууль хяналтын бай­гуул­лага руу хандах сураг ч дуулдаж эхэлжээ.

Өдгөө Ч.Гансүх Төв аймаг дахь Цагдан хорих төвд, Д.Энхбат, О.Бям­басүрэн, Г.Ганзул нар 461 дүгээр ангид хоригдож байна.