Испанийн “Реал Мадрид” клубын тоглогч Криштиано Роналдо Афганистанд газрын минад өртөн шархадсан хүмүүст зориулж 100 мянган евро хандивлажээ. Тэрээр 100 мянган еврогийн чекийг Аваргуудын лигийн тоглолтын өмнө Олон улсын улаан загалмайн нийгэмлэгт гардуулж өгчээ.
“Би нийгмийн арга хэмжээнд оролцож, тусламж шаардлагатай байгаа хүмүүст гараа сунгаж буйдаа баяртай байна” хэмээн португал хөлбөмбөгч ярилаа.