АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай утсаар холбогдож Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэх гэсэн боловч С.Лавров утсаа авахгүй байна хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Викториа Нуланд мэдэгдлээ.
“Ж.Керри Оросын Гадаад хэргийн сайдтай ярилцах гэж өчигдөр, өнөөдөр залгалаа. Тэр утсаа авахгүй байна. С.Лавров зав гаргаж утсаа авна гэдэгт найдаж байна” хэмээн В.Нуланд ярьжээ. Хойд Солонгос цөмийн туршилт хийсний дараа Керри Лавровтой холбогдох гэсэн боловч чадаагүй аж.
ОХУ-ын дипломат албаны тэргүүн одоогоор Африкт айлчлалаар явж байгаа юм. Нэг жилийн өмнө Хиллари Клинтон мөн ийм нөхцөл байдалд орж байжээ. Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Х.Клинтон С.Лавровтой утсаар ярилцах гэж хэдэн хоног оролдоод чадаагүй билээ.