О.ЧУЛУУТ

Нийслэл, дүүргээс өнгөрсөн жилүүдэд хүүхэд тоглож, хөгшид нарлах талбайг тохижуулах ажилд ихээхэн хөрөнгө, мөнгө төсөвлөж бүтээн байгуу­лалтын ажил хийж ирсэн. Тэр ажил төд удалгүй зүсээ хувиргаж мөнгөтэй эрхмүүдийн мэдэлд очиж, орон сууцны барилга сүн­дэрлэдэг жишиг нийслэлд тогтсон гэж хэлж болох аж. Баянзүрх дүүргийн нутаг Жуковын хөшөөний ор­чимд тус дүүргийн ЗДТГ-аас хүүхдийн тог­лоомын талбай байгуулж олон сая төгрөг зарцуулаад хоёр жилийн нүүр үзэлгүй төрхөө ийн өөрчилжээ. Тоглоомын талбай, усан сангийн оронд худал­дааны төв сүндэрлэж мэдэх нь ээ. Хотын шинэ удирдлагууд хууль бус ба­рилгын ажлуудыг зогсоож байгаа ч энэ нууц ба­рилгын ажил барилгын улирал ирэхтэй зэрэгцээд удахгүй эхлэх вий дээ.