
М.ГАН
Өмнөх парламентын үед УИХ-ын Тамгын газраас гишүүдэд шинээр зөөврийн болон суурин компьютерийг тараасан. Мөн УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь IPAD тарааж өгсөн юм. Бүрэн эрх нь дууссан хуучин гишүүд шинэ гишүүдэд IPAD-аа шилжүүлж өгчээ. Энэ удаагийн парламентын гишүүдийн техник хэрэгслийг шинэчилж, дахин шинэ IPAD өгсөн байна. Гишүүдэд олон хуулийн төсөл, бусад шийдвэрийг цаасаар тараадаг. Иймд парламентын цаасан хэрэглээг багасгаж гишүүдийн IPAD-руу хуулийн төсөл, танилцуулга, бусад шийдвэрийг нэгдсэн журмаар хүргэж байхаар болжээ.