УИХ-ын дарга З.Энхболд 2012 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоомж болон цаг үеийн асуудлаар өдөр тутмын  зарим сонин,  МҮОНТ, Ийгл, NTB, Блүүмберг, ЕТВ зэрэгт ярилцлага өглөө. Тэрээр УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд,  төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бод­логын үндсэн чиглэлийг хэрхэн хэлэлцэж батал­сан, хуулиудын онцлогийн талаар ярилаа. Түүнчлэн Оюутолгойн гэрээнд үүс­сэн асуудал, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга У Бангуо-гийн айлч­лалын зорилго, “Чингис” бондын талаар сэтгүүлч­дийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Парламентын тэргүүн У Бангуо-гийн айлчлалын үеэр Тавантолгойн асуудал болоод “Чалко” компани­тай хийсэн гэрээний асууд­лыг хөндөж ярил­цаагүй, хоёр улсын Засгийн газар болон компани хоорондын гэрээний асуудалд УИХ оролцох ч ёсгүй гэдгийг энэ үеэр ярилаа. Оюутолгойн асуудалд ч дээрхтэй адил  байр суурьтай байна. “Чингис” бондын хувьд УИХ-аас баталж өгсөн тогтоолын дагуу бондоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар юунд зарцуулахаа өөрсдөө шийдвэрлэнэ, харин УИХ хяналт тавьж ажиллана хэмээв.