Д.Сүрэн

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд тэргүүтэй Нийслэл болоод Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид шинийн гуравны билэгт сайн өдөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, золголоо. Дүүргийнхээ 70-аас дээш насны 200 гаруй ахмад бууралтай золгуут хийснээс хамгийн ахмад нь 107 настай Ц.Дашзэвэг, 104 нас зооглоод буй С.Сүръяа, Н.Лхамсүрэн нар байлаа.

Баянгол дүүргийн удирдлагууд сар шинийн өмнө дүүргийнхээ 3100 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн бол энэ удаа Улаанбаатар паласт очиж чадаагүй өндөр настнуудыг зорьж очиж золгосон юм.