Хятадын Гуандун мужийн нэгэн жижигхэн тосгоны 101 настай эмээ Пэн Сиухуаг амьдаар нь оршуулах шахжээ. Арваад хоногийн өмнө хятад эмээ унаж хүчтэй гэмтжээ. 70 насыг давсан охид нь ээжий­гээ асарч сувилж байх зуур Пэн эмээ ухаангүй болсон аж. 16 цагийн турш ямар ч хөдөл­гөөнгүй, ухаангүй, зүрх нь цо­хихгүй байсан хөгш­нийг бурх­ны оронд заларлаа хэмээн үзэж үр хүүхэд, хөршүүд нь ор­шуулгад нь бэлдэж эхэл­жээ. Бүх зан үйлийг гүйцэтгэж, эмээг мөнхийн оронд хэвтүүлэх гэтэл Пэн Сиухуа гэнэт сэрж цугласан олныг харж ихэд гайхсан ч мэнд мэдэж амжжээ.  

“Би их азтай хүн. Ямар олон хүн надтай салах ёс хийх гэж ирснийг харсан төдийгүй намайг чан­дарлах газар аваачихаас өмнө сэрлээ” хэмээн өндөр настан эмээ өгүүлэв. Оршуулгын будаалгад бэлтгэж байсан тосгоны оршин суугчид Пэн эмээг үхлээс эргэн ирсний баярыг тэмдэглэж, урт удаан наслахыг ерөөж хундага тулган найрласан байна.