Виталийн болон Татьяна Амос нар хоёр настай охины­хоо төлөө ихэд санаа зовж байлаа. Учир нь охин нь хоёр нас хүр­сэн ч ярьж сураа­гүй байсан юм. Гэвч хэдхэн сарын дараа Алиса охин нь ярьж сураад, тоолж, ун­шиж чаддаг болсон төдий­гүй дэлхийн хам­гийн ухаан­тай хүмүүсийн нэг болсон байна. Тэрээр оюун ухааныхаа чадвараар Альберт Эйнштейн тэр­гүүтэй дэлхийн сод ухаант­­нуудыг гүйцээд бай­гаа аж.

Эдүгээ Алиса Амос хэмээх гурван настай орос охин Английн Гилдфорд хотод амьдарч байна. Түү­ний IQ-г шалгаж үзэхэд 162 оноо авчээ. Суут Альберт Эйнш­тейний IQ 160 байсан гээд боддоо. Ийнхүү гай­хамшиг гэг­дэж буй бяцхан охин өн­дөр оюун ухаантай хүмүү­сийг нэгтгэдэг Mensa бай­гууллагын хамгийн залуу ги­шүүн болоод байна. Энэ байгууллагад дэлхийн хүн амын дөнгөж нэг хувь нь багтдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 18 хүүхэд байдаг ажээ.