Д.БОЛОР

“МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” бай­гуулагджээ. Хороонд одоо­гийн байдлаар УИХ-ын гишүүн асан Р.Раш, Д.Загд­жав, МАН-ын бага хурлын гишүүн Т.Аюур­сайхан нарын ахмад ги­шүүд багтаж буй юм байна. Тэд намдаа шинэчлэл хийх талаар ийн ярилаа.

Р.Раш “Намаа улам сайжруулъя гэсэн санаа зорилгоор хороо байгуулж байна. Түүнээс биш хага­лан бутаргах санаа алга. Өнөөдөр би намынхаа аж­лыг чанаржуулж, ажил хэрэгч байдлыг дээш­лүүлье гэж байгаа юм. Ялангуяа, удам угсаа нэг МАХН-тай болж өгвөл нэгдэх хэрэгтэй. Нэгдэж болохгүй юм бол байр суу­риа нэгтгэх чиглэлээр ажил­лах ёстой. Намайг ингэж хэлсэн, хэлээгүй хоёр намын ахмадын хол­боо­ны удирдлагууд хам­тар­сан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийн гол утгад эвт шаазгай буга барина гэсэн санаа давам­гайлсан байна лээ. Бид­ний нөхөр, нэртэй хуульч Ц.Шаравдорж хүртэл хоёр намыг нэгдэхийг уриал­сан захидал бичсэн байна. Иймд болж өгвөл нэгдэх хэрэгтэй. Яахав, намын нэрийг сольсон нь буруу биш. Гэхдээ буруу биш ч гэлээ цаг хугацааны хувьд сайн тооцож үзээгүй. Намын гишүүдийн санаа бодол, итгэл үнэмшлийг сонсоогүй учраас өнөөдөр хүнд байдалд ороод байгаа юм. Энэ байдлаасаа гара­хын тулд Ө.Энхтүвшин дарга гишүүд, дэмжигч­дийнхээ үгийг сонсох хэрэгтэй” гэв.

Д.Загджав “Манай хороо өргөн хүрээнд ажил­лах болно.Үндэсний хэм­жээнд ажиллана. Салбар зөвлөлөө орон нутагт бай­гуулна. Намын шинэчлэл бол нэг удаагийн үйлдэл биш. Маш удаан хуга­цаанд явагддаг процес­сийн шинжтэй улс төрийн үйл ажиллагаа байдаг. Шинэчлэлийн асуудлыг анх ярихад тухайн нам эвсэлтэй холбож ярьдаг боловч цаад утгаараа улс орны тулгуур хөгжил бол­дог. Намын бодлого бол төрийн бодлогын уг үндэс нь байдаг юм. Энэ утгаа­раа намынхаа шинэчлэ­лийг хийх зайлшгүй шаард­лага бий. Манай хороо намынхаа даргад уриалга хүргүүлж байгаа. УИХ-ын сонгуульд на­мын жагсаалтаар гишүүн болсон гишүүдийн хийсэн ажил, улс төрийн үйл ажил­лагаанд  дүгнэлт хийхийг шаардлаа. Хэрэв хууль санаачлах үүргээ гүйцэтгэхгүй байгаа бол эргүүлэн тат гэдэг шаард­лага тавьсан. Дээрээс нь намын 27 дугаар их хурлыг хуралдуулах асуудлыг энэ сарын 21-ны дотор шийдэх ёстой.  Бүгд хуралд хэвлэл мэдээллийнхний оролцох үүд хаалгыг ч нээх ёстой. Түүнчлэн улс орон, ард түмнийхээ ирээдүйн хөгж­лийн төлөө улс төр үндэсний эрх ашигаа ухам­сарлан нэгдэж няг­тарч хамтран ажиллахыг МАХН төдийгүй улс тө­рийн бүх намд хандах нь зүйтэй” гэв.

Т.Аюурсайхан “МАН-ыг эрүүлжүүлэхэд эрдэм­тэд ажиллаж байна. Залуу эрдэмтэн судлаачийн зөв­лөл байгуулагдсан. Тэд­ний явуулсан санал асуул­гаар нийт гишүүдийн 78 хувь нь шинэчлэх ёстой гэж ха­риул­сан байна лээ. Хам­гийн гол нь намын лидер болсон эрхмүүд авли­гын хэрэгт холбогдож нэр хүнд унагааж байна гэж үзжээ” гэв.