Д.Сүрэн
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо нь жил бүр ахмад, буурлуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ үеэр “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн хамт олон тус хорооны ахмад настнуудад сар шинийн бэлэг өгдөг уламжлал тогтоосон байна. Өнгөрсөн долоо хоногт тэд 30 гаруй ахмадад гурил, будаа, саахар, сүү гэх мэт хүнсний хэрэгцээний зүйлсээр сар шинийн бэлэг барьж баяр дээр нь баяр нэмсэн байна. Тус хорооны Засаг дарга “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн хамт олонд сайн санааны үйлст нэгдэн идэвхи санаачлагтай ажилладагт талархан хүндэт өргөмжлөлийг хоёр дахь жилдээ гардуулжээ. Тус компанийн сайн санааны үйлс үүгээр ч зогсохгүй олон байгууллагад хандив тусламж үзүүлж иржээ. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд 2012 оны шинэ жилээр Улсын хүүхэд асрамжийн төвийн дэргэдэх цэцэрлэгийн 90 гаруй хүүхдэд 1.3 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг гардуулжээ.