Монгол түмэн бид эрт дээр үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй билээ.

Монгол түмэн бид эрт дээр үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй билээ. Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр, цус ойртолт гэдэг аюулт үзэгдэл газар авч, асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүргээд байна.

Мэдээллийн технологийн Старсофт ХХК нь 10 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө, Монгол хүн бүрд, айл бүрд хэрэглэгдэх энэхүү програм хангамжийг бүтээж үнэ төлбөргүй түгээн, хамаатан садан, ураг төрлийн хэлхээ холбоогоо танин мэдэж, угийн бичгийг тэмдэглэн хөтлөх уламжлалт соёлыг сэргээхийг уриалж байна.

Уг систем нь олон төрлийн цогц боломжууд бүхий гар утас болон цахим хуудсанд суурилсан програм хангамж бөгөөд ургийн бичгийн бүртгэлийг автоматжуулж, удам угсаагаа танин мэдэх, харилцаа холбоо тогтоох үйл явцыг хөнгөвчлөхөд тус системийн гол зорилго оршино.

Ургийн бичгийн програм хангамж нь iPhone, Samsung Galaxy зэрэг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснууд дээр ажиллана. Энэ системийн хамгийн гол давуу тал нь ОЛУУЛАА нийлж ургийн бичгээ үүсгэх боломжийг олгож байгаад оршино. Орон зай байршлын ялгаатай бүсэд байгаа (УБ, Дархан, Баянхонгор..) ураг төрлүүд тал талаас өөрсдийн модоо бүтээж, хамтдаа нэгэн том модыг бүтээх боломжтой юм.

Ердөө нэр, хүйс, зураг гэсэн талбаруудыг оруулан маш хялбархнаар ургийн модоо байгуулах боломжтой бөгөөд нэгэнт гар утас ашиглаж байгаа тул ургийн модоо зургаар баяжуулах (шууд камераар зураг авах эсвэл албумнаас зураг татаж, тааглаж оруулах) өргөн боломжуудтай юм.

Старсофт ХХК нь цаашид энэхүү системээ Facebook сүлжээ шиг гэр бүлийн хүрээнд ашиглагдах social сүлжээ болгон хөгжүүлэн зорилготой ажээ. Өөрөөр хэлбэл энэхүү сүлжээг ашиглан гэр бүлийн хүмүүс хоорондоо гэр бүлд болж буй мэдээ мэдээлэл, зураг, видео, дамжуулах боломжтой болох юм.

Цагаан сараас өмнө гарах энэхүү програм хангамжийг гар утсандаа татан авч,

                                       ОЛУУЛАА УРГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ...