С.ПҮРЭВСҮРЭН


Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаан­дэл­гэр сумын зааг Цацийн хэц хэмээх газар нүүдэл­лэн яваа цагаан зээрийн сүрэгтэй  энэ сарын 4-ний өдөр тус аймаг дахь ТВ-ийн сэтгүүүлч Т.Отгон­туяа таарч эл зургийг татжээ. Багцаалбал хагас км өргөн, 2 км урт газар эзлэн, баримжаагаар 20-30 гаруй мянган зээр бэлчээрлэх нь Цацын ухаа тэр чинээрээ хөдөлж байх шиг сонин сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Тарлан цастай, өнтэй энэ нутгийг зорьсон хээрийн  өнөр сүрэг ийм олноороо  орж ирэхийг  энэ нутгийхан сүүлийн дөчин жилд лавтайяа хараагүй гэнэ. Харин энэ нь Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар нүдэнд дассан үзэгдэл байж болох юм.. Дурангаар харахад сүр­гийн зах хүртэл хараа үл гүйцэхээр язганаж байс­ныг нүдээр үзсэн сэтгүүлч ярьж байна. Энэхүү зургийг харсан даруй

“...Би

Цуутай дорнын цагаан зээр

Би

Цусаа үзсэн улаан зээр” гэсэн нэрт яруу найрагч Ц.Чимэддорж агсны алдарт мөр  зурсхийн орж ирж байлаа.