Украины нэрт боксчин Владимир Кличко Кубын Одланьер Солистой тулалдахаас татгалзжээ. Энэ тухай Солисын төлөөлөгч мэдэгдсэн байна. Дэлхийн боксын холбоо (WBA) нэгдүгээр сарын сүүлчээр В.Кличког аваргаа хамгаалах тулааныг хийх тусгай зөвшөөрлийг өгсөн юм. Түүний өрсөлдөгчөөр Кубын боксч, Афины олимпийн аварга Одланьер Солис тодорч болох байсан ч Кличко татгалзжээ. Кличко ялагдахаас айсан тул татгалзлаа хэмээн Кубын тал үзжээ.