Г.ТУЯА

Цагдаагийн ерөнхий газрынхан сэтгүүлчдэд хандлаа. Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цагдаа, до­тоодын цэргийн байгуул­лагууд орон даяар өндөр­жүүлсэн бэлэн байдал зар­лаж, нийт 7000 гаруй ал­бан хаагчид ажиллана гэв. Баярын өдрүүдээр нийс­лэлийн гэр хорооллын замд хамгийн их түгжрэл үүсдэг учраас тухайн хэс­гүүдэд Замын цагдаагийн газраас нэмэлт хүч гарган ажиллах болсныг мэдэгдсэн юм. Тэд хот, хөдөөг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэгийг онцлон, согтуугаар болон хэт хурдтайгаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байв. Мөн сар шинийн өдрүү­дэд хүнсний хэрэглээ нэмэгддэг. Түүнийг ашиглан стандартын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн борлуулах явдал цөөнгүй гардаг учир иргэдэд бараа бүтээгдэхүүнээ шалгаж авахыг анхааруулав.